ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

АЯЛАЛД ЗААВАЛ АВЧ ЯВАХ ЗҮЙЛС

2020-06-10

time to travel

Энэ жил хүмүүс Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар гэр бүлийнхээ хамт тойрон аялал хийхээр төлөвлөж байгаа болов уу хэмээн тооцож бид гэр бүлээрээ тойрон аялал хийхэд зайлшгүй шаардлагатай зүйлсийг дурдаж байна. Энэ жагсаалт таны ажлыг илүү хөнгөвчилж, аяллыг тань илүү #enjoy байхад тусална гэж найдаж байна.

Аялалд явахдаа бэлтгэлээ маш сайн хийж явахгүй бол ялангуяа хүүхэдтэй хүмүүс зутрах, хүүхэд өвдөх магадлалтай тул сайн бэлтгэлтэй явах хэрэгтэй. Хамгийн түрүүнд аяллын төлөвлөгөө болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангах нь чухал, аялалд авч явах зүйлсийн жагсаалтыг гаргаж дутуу зүйл байгаа эсэхийг сайн нягтлан харах хэрэгтэй. Мэдээж цаг агаарын 7 хоногийн урьдчилсан мэдээг авч аяллаа төлөвлөөрэй!

1. АЯЛЛЫН ХЭРЭГСЭЛ

1

Эхлээд байрлах газраа зөв тодорхойлж авч явах зүйлсийнхээ жагсаалтыг гаргах. Цаг агаарын байдлаас шалтгаалж дараах аяллын хэрэгслүүдээ заавал аваарай. Үүнд: Майхан, дэр, мишок, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэр, үүргэвч, гар чийдэн, хэц хийх олс уяа (Угаасан хувцсаа тохох, өлгөхөд болон бусад зүйлст ч хэрэгтэй), бүтээлэг, хучлага, газрын зураг.

2. ХУВЦАС

2

Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Халууцвал хувцсыг тайлж болох ч, даарах үед өмсөх хувцасгүй бол зутрана шүү дээ. Тэгээд ч бороо, шүүдэрт норохыг үгүйсгэхгүй. Тиймээс ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.

3. ЦЭВЭР УС

Гол устай газраар явж болох ч хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд цэвэр ус илүүддэггүй. Гэхдээ савтай цэвэр усаа машиныхаа нар тусах хэсэгт удаан хадгалж болохгүй гэдгийг санаарай.

4. ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГСЭЛҮҮД

Хүүхдүүдтэйгээ явж байгаа бол хамгийн хэрэгтэй зүйлс яахын аргагүй мөн. Хүүхдүүд нэг газраа удаан тогтохгүй, их уйдах аль болох зугаатай байлгахуйц зүйлсийг сонгоорой.

5. ХҮҮХДЭД ХЭРЭГЦЭЭТЭЙ ЗҮЙЛС

Гэр бүлээрээ аялж байгаа үед хүүхдэдхэрэгтэй бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд чухалчилан нэн тэргүүнд бэлддэг болов уу. Нэн ялангуяа аюулгүй байдлыг нь хангах зүйлс яалт ч үгүй чухал

6. АНХНЫ ТУСЛАМЖИЙН ХАЙРЦАГ

Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Мөн түүнчлэн шархны лент, халдваргүйжүүлэх бодис /70 хувийн спирт, повидон иод гэх мэт/, шумуулын хор, нарны хамгаалалттай тос зэрэг зүйлсийг бүү орхигдуулаарай. Ялаа, шумуулгүй хөдөө нутаг гэж бараг үгүй. Тиймээс шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй.

Та www.nomin.mn сайтад худалдаалагдаж буй аяллын бүтээгдэхүүнийг сонирхох бол ЭНД дарна уу.

САНАМЖ:

Аяллаар явахдаа та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд анхаарч дараах хэдэн санамжийг заавал санаарай!

1. Хийн плитка авч явж байгаа бол ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.

2. Олуулаа явж байгаа тохиолдолд буудаллаад хөдлөх болгондоо хүнийхээ тоог, ялангуяа хүүхдүүдийн тоог байнга авч байгаарай. Томчууд модны сүүдэрт унтаж үлдэх, хүүхдүүд тоглож үлдэх тохиолдол цөөнгүй.

3. Замд явж буй хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх нь амь нас, эрүүл мэндэд нэн аюултай. Гол устай газраар явах тохиолдолд архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдүүдийг байнга анхаарч, халамжилж байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

4. Эцэст нь буудаллаж байсан газартаа хог бүү тариарай. Та дараа жил ирэхдээ, таны хүүхэд байгальд хөлбөрөн тоглох сайхан нутгаа хэвээр нь хадгалахыг хүсч байвал хог тарихгүй, орчноо бохирдуулахгүй байхыг хичээгээрэй.

You must be logged in to post a comment.

click here to log in

« Буцах
© Developed by CommerceLab
//