ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Шинэхэн аав ээжүүдийн заавал мэдвэл зохих хүүхдийн арьс арчилгааны зөвлөгөө

2021-02-15

septona

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн арьс маш эмзэг, мэдрэмтгий байдаг. Зөв арчилснаар арьсны тууралт, загатнаа, харшил зэрэг бусад арьсны эмгэгээс урьдчилан зэргээс сэргийлж болно.

Хүүхэд гарын авлагатайгаа ирдэггүй шүү дээ. Шинэхэн аав ээжүүд бяцхан үрээ өлгийдөн авсны дараа юуг хаанаас яаж эхлэхээ, хэрхэн арьсыг нь арчлах талаар мэдэхгүйгээс болж бага зэрэг балмагддаг.

Үүрэг өндөртэй өдрүүдийг хөнгөвчилж, хүүхдийн арьс арчилгааны мастер болгох энгийн зөвлөгөөнүүдийг танд бэлтгэн хүргэж байна.

Усанд оруулах

Нярай хүүхдийг долоо хоногт 2-3 удаа бүлээн усанд оруулах хэрэгтэй. Том хүнд бага зэрэг бүлээн /37-40 градус/ байхаар усны градусыг тааруулна. Хүүхдээ усанд оруулахаас өмнө усыг шалгах хэрэгтэй. Усны дээд хэсэг халуун байдаг тул сайтар хутгаж байгаад шалгаж үзээрэй.

bath time

1. Өрөөгөө дулаан байлгаж хаалга, цонхыг хаана.

2. Тохойг эсвэл гарын шууг дүрж үзэхэд дулаан байхаар усны хэмийг тохируулна.

3. Угаасны дараа арчих алчуурыг гарын дор ойрхон байлгаарай.

4. Усанд оруулахдаа хүүхдээ нэг гар дээрээ барьж, эхлээд толгойг бүлээн усаар норгон угааж, хуурай алчуураар арчиж, малгай өмсгөнө. Дараа нь биеийн бусад хэсэг, чихний ар, хүзүү, суга, цавь, гар, хөлийн хурууны завсрыг сайн угаагаарай.

Хуурайлах

Хүүхэд төрсний дараа эхний хэдэн долоо хоногт хуурайлах нь тийм ч амар ажил биш байдаг. Гэвч та удалгүй бүх зүйлд дадлагажиж амархан хийдэг болно. Зарим эцэг эхчүүд хуурайлалтыг хүүхдээ хооллохын өмнө, зарим нь дараа нь хийдэг. Ямар ч байсан хүүхдийг хооллох бүрдээ хуурайлах нь зөв. Хүүхэд шээсэндээ норж удаан байвал арьс нь нурдаг. Хамгийн гол нь элдэв үнэргүй, яг таарч тохирсон живхийг сонгохыг зөвлөж байна.

diaper

Арьс арчилгааны бүтээгдэхүүн

Хүүхдийн онцлогт тохируулан үйлдвэрлэсэн үнэргүй, нүд хорсгохгүй шампунь, тос, биеийн шингэн саван зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь маш чухал. Мөн ямар ч бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа таны хүүхдийн арьсан дээр ямар нэг өөрчлөлт гарч байгаа эсэхийг анхаарахыг зөвлөж байна.

Үнэртэй, үнэр дарагч бодис агуулагдсан эсвэл бактерийн эсрэг саван нь хүүхдийн арьсыг цочроодог.

septona

Цаг агаар ч бас чухал

Зургаан сараас дээш насны бүх хүмүүс нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин зургаан сараас бага насны хүүхдүүдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй аж.

weather

Бага насандаа наранд хэт их түлэгдэх нь нас ахих тусам арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмдэг. Тиймээс нарны хамгаалалтын тос түрхэж, сул нимгэн хувцас, малгай өмсүүлж байх хэрэгтэй.

Өвлийн улиралд хуурай цаг агаар нь таны хүүхдийн арьсыг хуурайшуулж, гэмтээж болзошгүй тул өрөө тасалгааны агаарыг чийгшүүлэх хэрэгтэй. Мөн хуурай уур амьсгалтай, хүйтэн саруудад хүүхдэдээ их хэмжээний ус уулгаж байх хэрэгтэй.

« Буцах
© Developed by CommerceLab
//