ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

BACK TO SCHOOL-2020: Хичээлийн шинэ жил эхэллээ

2020-08-04

BACK TO SCHOOL 2020

Зугаатай зуны өдрүүд дуусаж, хичээлийн шинэ жил эхлэх цаг боллоо. Хичээлийн шинэ жил эхлэхийн зэрэгцээ эцэг эхчүүд болон хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл цуглуулах том даалгавар оногддог. Энэхүү худалдан авалт нь стресстэй байх боловч нөгөө талаар шинэ багш , шинэ хувцас, шинэ хичээлийн хэрэгсэл гээд сэтгэл догдлом зүйлсээр дүүрэн байдаг. Тийм учраас танд туслахын тулд бидний бэлдсэн "Back to School" буюу Хичээлийн шинэ жилд юу бэлдэх, авах хэрэгтэй жагсаалтыг сонирхон үзнэ үү. 

COVID-19 буюу Коронавирус тархалтын үеэр хэрхэн хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах вэ?

Коронавирусийн тархалтын улмаас энэ жилийн хичээлийн хэрэгслийн худалдаа бага зэрэг өөр харагдаж магадгүй. Сургууль, цэцэрлэг онлайн эсвэл тэнхимийн сургалтад суухаас шалтгаалан таны хүүхдийн хэрэгцээ ч өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдөх магадлалтай. Жишээ нь таны хүүхэд хурдан интернет болон хүчин чадалд нийцсэн компьютер, нөүтбүүк хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй. Ийм учраас та худалдан авалт хийхээсээ өмнө хүүхдийнхээ багш болон сургуультай холбогдон баталгаажуулаарай.

ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ХЭРЭГСЭЛ БОЛООД БУЙ КОМПЬЮТЕР 

Энэ жил хорио цээр тавьж, оюутан залуус гэрээсээ хичээллэж, бүх зүйлс цахим хэлбэрт шилжин, шинэ хэлбэрээр хичээл орж байгааг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Оюутан залуус л гэлтгүй бага, дунд болон ахлах ангийн сурагч нар зөөврийн компьютерыг өдөр тутамдаа ашиглаж эхэлж байгаа билээ. Үүнийг харгалзан бид нар танд хамгийн чанартай бөгөөд боломжийн үнэтэй зөөврийн компьютер-үүдийг танилцуулж байна. 

1. HP БРЭНД

df

Та HP брэндийн хямдралтай худалдаалж буй зөөврийн компьютерууд болон бусад компьютертэй холбоотой хэрэгслүүдийг ЭНД дарж үзнэ үү.

2. DELL БРЭНД

 rf

Та DELL брэндийн хямдралтай худалдаалж буй зөөврийн компьютерууд болон бусад компьютертэй холбоотой хэрэгслүүдийг ЭНД дарж үзнэ үү.

3. APPLE БРЭНД

 rft

Та APPLE брэндийн хямдралтай худалдаалж буй зөөврийн компьютерууд болон бусад компьютертэй холбоотой хэрэгслүүдийг ЭНД дарж үзнэ үү.

4. ACER БРЭНД

 rt

Та ACER брэндийн хямдралтай худалдаалж буй зөөврийн компьютерууд болон бусад компьютертэй холбоотой хэрэгслүүдийг ЭНД дарж үзнэ үү.


МЭДЭЭЖ ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС БОЛОХ БИЧИГ ХЭРГИЙН ХЭРЭГСЛҮҮД

gh

Хичээл онлайн байсан ч, тэнхимийнх байсан ч амжилттай сурахад хамгийн хэрэгтэй зүйл бол яахын аргагүй дэвтэр, үзэг, харандаа болон бусад бичиг хэргийн хэрэгслүүд билээ.Тийм ч болохоор олон чанартай бичиг хэргийн брендүүд бичиг хэргэндээ хямдрал зарлаж, хичээлийн шинэ жилийн худалдан авалтыг тааламжтай нөхцөлийг хангасан байна.

Олон жилийн туршлагатай MILAN брэнд

sdf

Milan брендийн тосон бал, механик 0.5 харандаа, өнгийн харандаа, усан будаг, шугамын сэт гэх мэт хамгийн хэрэгтэй зүйлүүд нь чанарын шаардлага хангахаас гадна хямдрал зарласан байна.

Дэвтрээр нэгэнт дэлхийн зах зээлийг тэргүүлж буй UNIPAP

dt

Монголд нэгэнт дэвтрээрээ алдартай болсон UNIPAP нь зөвхөн үнээрээ бус чанараараа ч тэргүүлж яваа юм. Зөвхөн хичээлийн дэвтэр зузаан, нимгэн, зурагтай, зураггүй гэлтгүй зургийн дэвтэр гэх мэт өөр төрлийн дэвтрүүдийг өргөн сонголттой худалдаалж байна. Та сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу.

Олон өнгөөр солонгорох STABILO брэндийн өнгийн харандаанууд

hj

Хүүхдийн тархины хөгжилд өнгө гэдэг зүйл маш их нөлөө үзүүлдгийг эрдэмтэд нотолсон. Энхрий бяцхан үрсдээ олон өнгөтэй харандаа болон бусад хэрэгслүүдийг авч болох маш гоё хямдрал зарлагдсан гэдгийг дуулгахад таатай байна.

Та STABILO брэндийн фломастерууд 50% хямдарснаас гадна бусад өнгийн харандаанууд хямдралтай үнээр аваарай.

STAEDTLER брэндийн хямдралтай гортигууд

hj

Хамгийн амархан эвдэрдэг бичиг хэргийн хэрэгсэл бол яахын аргагүй гортиг юм. Ихэнх хүмүүс хүүхдэдээ жил болгон гортиг авч өгдөг. Та STAEDTLER брэндийн удаан эдлэгдэх гортиг болон бусад сонгогдсон бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр аваарай.

Эрхэм хүндэт уншигчдадаа сануулахад та гэр бүлээ аюулт COVID-19 вирусээс сэргийлж аль болох олон хүмүүстэй газраас явахыг татгалзаж Номингийн Онлайн дэлгүүрээс захиалахыг уриалж байна. 

« Буцах
© Developed by CommerceLab