ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

КОФЕНЫ ТУХАЙ ШУ-Ы ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР БАТЛАГДСАН 8 АШИГ ТУС

2020-10-22

0

Кофе бол дэлхийд хамгийн алдартай шингэн уух зүйлийн нэгд зүй ёсоор багтдаг билээ. Антиоксидант ихээр агуулдаг, бидний эрүүл мэндэд нэн ашигтай, тэжээллэг бодисууд найрлагад орсон байдагт нь үнэхээр талархаад баршгүй. Кофе уудаг хүмүүс элдэв янзын өвчин тусаад байдаггүй гэдгийг судалгаагаар баталсан байдаг. Ингээд хүмүүсийн зөвхөн сэргэх зорилгоор л уудаг байсан кофены тухай эрүүл мэндийн 8 ашиг тусыг нэрлэж байна.

Эрч хүчийг нэмэгдүүлж, ухаалаг болгодог

Та үүнийг хэлүүлэлтгүй мэдэх болов уу. Кофе маш бага ядралт мэдрүүлж, эрч хүчтэй өдрийг өнгөрүүлэхэд тусалдаг. Гэхдээ хэрхэн, яаж? Яагаад гэвэл сэргээгч бодис болон кафейн агуулдаг учраас тэр шүү дээ. Уусны дараа цусны эргэлтэд орж, таны биеээр яван явсаар, аялан аялсаар тархинд хүрч очдог. Тархинд хүрч очсон кафейн нь тархийг дарангуйлагч мэдрэл дамжуулагчид саад болсноор бид бүхнийг сэргээж, эрч хүчтэй ажиллахад тусалдаг.

Өөх тосыг шатаана

Кафейн нь өөх тосыг шатаах бүх л бүтээгдэхүүнд агуулагддаг ба хамгийн шилдэг цөөн хэдэн байгалийн гаралтай бодисын нэг юм. Мөн түүнчлэн бодисын солилцооны идэвхжлийн түвшинг 3-11 хувиар дэмжиж байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Бие махбодийн ажиллах чадвар / гүйцэтгэлийг маш хурдацтайгаар нэмэгдүүлдэг

Кафейн нь таны мэдрэлийн системийг өдөөж, биеийн өөх тосыг задлах дохио өгдөг. Мөн түүнчлэн цусан дахь эпинефрины (адреналин) түвшинг нэмэгдүүлдэг. Асар их бие махбодийн хүчин чармайлтад бэлтгэх гормоны тулаан ч гэж ойлгож болох юм. Ийн таны биед нөлөөлснөөр таны биеийн гүйцэтгэлийг дунджаар 11-12 хувиар нэмэгдүүлдэг нь огт гайхах зүйл биш байгаа биз?

Чухал хэрэгцээт тэжээллэг бодис агуулдаг

0

Борголонд агуулагдах олон тэжээллэг бодисууд таны аяга руу бүгд ордог гээд бод доо. Гайхалтай биш гэж үү?

Нэг аяга кофенд:

- Витамин B2 /Өдөрт авах ёстой хэмжээний 11%/

- Витамин B5 /Өдөрт авах ёстой хэмжээний 6%/

- Манган, кали /Өдөрт авах ёстой хэмжээний 3%/

- Магни, B3 /Өдөрт авах ёстой хэмжээний 2%/

Чихрийн шижин хэв шинж 2-оор өвчлөх эрсдэлийг бууруулдаг

Чихрийн шижин өвчин бол дэлхийн сая сая хүмүүсийн санааг зовоодог өвчний нэг юм. Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсч улмаар их уух, их шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны эмгэг юм. Судалгаагаар кофе уудаг хүн чихрийн шижин хэв шинж 2-оор өвчлөх эрсдэл 23-50 хувиар буурдаг болохыг нотолжээ.

Альцгеймер болон бусад сэтгэцийн өвчнөөс таныг хамгаална

Альцгеймер дэлхий даяар гараад буй хамгийн нийтлэг мэдрэлийн өвчин болоод буй. Энэ өвчин 65-аас дээш насныханд нийтлэг тохиолддог ч хүмүүс үүнээс урьдчилан сэргийлж болно. Эрүүл хооллох, спортоор хичээллэх, мөн дээр нь кофе уух зэргээр энэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулах гайхалтай арга байна. Нэмж хэлэхэд кофе энэ эрсдэлийг 65 хувиар бууруулдаг байна.

0

Элгийг хамгаална

Элэг таны биед олон зуун чухал үүргийг гүйцэтгэж байдаг гайхалтай эрхтэн билээ. Элгэнд хамгийн нийтлэг тохиолддог өвчнүүдэд гепаптит, элэг өөхлөх зэрэг багтдаг. Ийн яван явсаар элэгний хатуурал болж гэдсэн дээр сорви болон үлддэг нь харамсалтай. Кофе нь элэгний хавдар, хатуурал үүсэхээс урьдчилан сэргийлэх, элэгний өөхлөлтийг бууруулах үйлдэл нь олон төрлийн судалгаагаар баттай нотлогдсон байна. Яагаад гэвэл хүчирхэг антиоксидант, эс хамгаалах бодисыг агуулах учраас элэгний эсийн задралыг багасгах, эсийг хамгаалах үйлдэл үзүүлсэнээр элэгний хавдар, хатуурлаас урьдчилан сэргийлдэг байна.

Депресст өртөхөөс сэргийлэх ба таныг илүү аз жаргалтай болгоно

АНУ-ын хүн амын 4,1 хувь нь депресстэй нүүр тулдаг. 2011 онд хийгдсэн Харвардын судалгаагаар өдөрт 4-с дээш тооны аяга кофе уудаг хүн кофе огт уудаггүй хүнтэй харьцуулахад депресст өртөх нь 20%-иар бага байдгийг тогтоосон байна. Судлаачид кофе нь антиоксидантын агууламжаасаа хамаараад хүний зан байдлыг өргөх үйлчилгээг үзүүлдэг гэж үзэж байгаа юм.

Та кофе болон кофе чанагч, бусад хэрэгслүүдийг худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

 

« Буцах
© Developed by CommerceLab
//