ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Богино долгионы зууханд хийж болох хоол ба амттанууд

2021-05-12

dddd

Гал тогоонд байдаг чухал цахилгаан хэрэгслүүдийн нэг бол яахын аргагүй богино долгионы зуух буюу печь юм. Богино долгионы зуухыг хүмүүс зөвхөн мах гэсгээх эсвэл хоол халаахад л хэрэглэх ёстой гэсэн өрөөсгөл бодолтой байдаг. Танд богино долгионы зууханд амархан хоол, амттан хийх аргуудыг танилцуулж байна.
Богино долгионы зуухаар хоол хийх нь амархан, цэвэрхэн, цаг хугацаанд хэмнэлттэй юм. Хүмүүсийн нэг санаа зовоодог зүйл бол хийж буй хоол нь "цацраг идэвхт" болно хэмээн эмээдэг. Гэвч богино долгионы зуух нь гамма туяа, рентген туяа ашигладаггүй бөгөөд зааврын дагуу ашиглахад таны эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учруулахгүй гэж үздэг байна.

Өглөөний цайнд: Өндөг

fvfv

 

Өглөөний цай ууж амжихгүй гэрээсээ яаран гарч явах тохиолдлууд их байдаг. Хэрвээ та яарч байвал эсвэл өглөөний цай хиймээргүй залхуурч байвал бичил долгионы зууханд өндөг өө хийгээд л болгоорой.

1) Аяганд хоёр өндөг хагалж хийнэ (Хэрэв илүү зөөлөн, хөвсгөр болгомоор байвал бага зэрэг сүү нэмж болно)
2) Сайтар холино
3) Богино долгионы зууханд 2 минутын турш халаана (30 секунд болгон гаргаж ирж хутгаарай)

Пизза

dddd

 

Пиззанд дүргүй хүн гэж байхгүй биз ээ. Та яг одоо пизза идмээр байгаа ч хийхээс залхуу нь хүрч байна уу? Тэгвэл богино долгионы зууханд 1-2 минутанд амтархан пизза хийж идээрэй. 

1) Аяганд 4 хоолны халбага гурил, 1/8 цайны халбага давс, 1/8 цайны халбага baking powder, чимх сод хийж хутгана

2) Дээрээс нь 3 хоолны халбага сүү, 1 хоолны халбага тосыг нэмж, хөөсөртөл сайтар холино.

3) Өөрийн дурын томатны соуснаас 2 хоолны халбага нэмнэ

4) Зуурмагны дээрээс дурын бяслаг, пепперони гэх мэт хүссэн бүх зүйлээ нэмж тавиарай

5) Ингээд богино долгионы зууханд 1-2 минут хийгээд л болоо!

Шоколадтай аяган кекс

fvfv

Хэрвээ та чихэрлэг зүйл хүсэж байвал 1 минут 45 секундэд болдог шоколадтай кекс байвал ямар вэ? Гарын доорх орцоор хурдан бөгөөд амттай кекс хийцгээе
1) 1/4 аяга гурил, 1/4 элсэн чихэр, 2 х/х какао нунтаг, 1/8 baking powder, 1/8 давс, 3 халбага сүү, 2 халбага тос, 1 халбага ус, 1/4 ванилний ханд
2) Бүх орцоо сайтар хольж хутгаад, богино долгионы зуухандаа хийгээд л болоо
Хүсвэл та дээр нь шоколад, зайрмаг тавьж идээрэй

 

Та чанартай богино долгионы зуух захиалах бол ЭНД дарна уу

 

« Буцах
© Developed by CommerceLab
//