ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

ҮЛ ХУУЧРАХ ЗАГВАР : ФРАНЦ ЗАГВАРЫН ХААЛГАТАЙ ХӨРГӨГЧ

2020-10-20

0

   Технологи хөгжихийн хэрээр бидний эдэлж хэрэглэж буй зүйлсийн хэлбэр, хэмжээ, загвар гээд маш олон зүйл эрэлт хэрэгцээнд тулгуурлан магадгүй таны ухамсарлаж ч амжаагүй байгаа хэрэгцээг урьдчилан мэдэж хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсээр байна.

Тэгвэл танд нэг төрлийн барааг танилцуулъя. Энэ бол Франц загварын хаалгатай хөргөгч...

ЯАГААД "ФРАНЦ" ЗАГВАРЫН ХААЛГА ГЭЖ?

0

   Франц загварын хаалга бол 2 хаалгатай ба гэрт гэрээ гэгээ, зай талбайг нэмэгдүүлдгээрээ алдартай юм. Францын сэргэн мандалтын үед архитектурт тэгш хэм маш чухал болохыг нээн илрүүлсэн ба энэ нь Франц загварын хаалга үүсэх болсонтой холбоотой билээ. Анх ихэвчлэн алдартай барилга, байшинд л энэ хаалга байдаг байсан бол энэ хаалганы нэр хүнд архитектур, интерьерийн салбарт хурдацтайгаар нэмэгдэж байлаа. Ийн яван явсаар одоо бидний гэрт хөргөгч болон хувьсан ирлээ.

   Франц загварын хаалгатай хөргөгч сүүлийн үеийн трэнд болоод буй. Энэ загварын ихэнх хөргөгч доод талдаа 1 эсвэл 2 хөлдөөгч шургуулгатай байдаг ба хүмүүсийн хамгийн их давтамжтайгаар хийдэг үйлдлийг гарт илүү эвтэйхэн байдлаар шийдснээс гадна орон зайг маш сайн зохион байгуулсан байдаг.

0

ЦАХИЛГААН ЗАРЦУУЛАЛТ ХЭМНЭХ БОЛОМЖ

   Франц загварын хөргөгч энгийн хөргөгчтэй харьцуулахад үнийн хувьд арай өндөр боловч цахилгаан зарцуулалтыг маш сайн хэмнэдэгээрээ илүү давуу талтай юм. Хөргөгчний хаалгыг онгойлгох бүрт их хэмжээний хүйтэн агаар гадагш алдагдаж, хөргөгч илүү хүчдэл зарцуулах шаардлагатай болдог. Тиймээс та заавал энэ загварын хөргөгчний 2 хаалгыг онгойлгох шаардлагагүй тул арай бага хүйтэн агаар алдагдана гэсэн үг. Хэтэвчээ хэмнээд хэмнэлттэй амьдрах шийдэл.

0

ҮЛ ХУУЧРАХ ЗАГВАР

   Гал тогоондоо шинэ хөргөгч авахаар төлөвлөж байгаа бол та Франц загварын хаалгатай хөргөгчийг хамгийн түрүүнд жагсаалтандаа оруулах ёстой шүү. Ганган хээнцэр Франц хэв маяг ямар ч дизайны хэв маягаас хол зөрөхгүй. Контемпрори загварын гал тогоо, хээнцэр хэв маяг хийгээд уламжлалт интерьерт ч зохицно, зохицсоор ч байх болно.

Та гал тогооны өрөөндөө хэзээ ч хуучрашгүй хийц бүхий "Франц" загварын хаалгатай хөргөгч сонирхож байгаа бол ЭНД дарна уу. 

« Буцах
© Developed by CommerceLab
//