ХАНЫН ЦААС ХЭРХЭН НААХ ВЭ?

2020-11-20

Гэрийн дотоод засал нь хүмүүсийн сэтгэл зүйд эерэг болон сөргөөр шууд нөлөөлдөг гэдгийг судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 81% санал нийлсэн гэсэн судалгааг Architectural.com гаргасан байдаг. Хөл хорионы энэ цаг үед хүн бүр өөр өөрийн шинэ хоббигоо хөгжүүлж байгаа бөгөөд гэрийн интерьероо өөрчлөхөд тохирсон цаг мөч юм. Ханын цаас нь гэрийн дотор заслыг цэлгэр том, өнгөлөг, зай талбайтай, харагдахад ихэээхэн нөлөө үзүүлдэг хамгийн том хүчин зүйл юм.

1

Ханын цаас наах үе шатууд

1. Ханын өндрийн хэмжээгээр ханын цаасаа зүсэн хэмжинэ.

2

2. Хуучин ханын цаасаа цэвэрлэх

3

3. Хана болон ханын цаасандаа цавуугаа түрхэх. Нимгэн ханын цаасны хувьд ханандаа цавуугаа, материал зузаантай ханын цаасны хувьд ханын цаас болон ханандаа цавуугаа наана.

4. Ханын цаасны дээд болон доод хүрээг тааруулан наах

4

5

Радиотар, цонх, гэрлийн унтраалаг болон разетка хэсэгтэй болгоомжтой харьцах

Эхлэхээсээ өмнө хэдэн гүйцэтгэх ажлууд бий. Үүнд:

1. Та хуучин ханын цаасаа хуулж дууссан уу?

Ханын цаасаа хуулан, цэвэрлэснээр дараа нь шинээр ханын цаас наахад бөмбөлөг болон үрчлээ,овгор товгор үүсэхгүй байх юм.

2. Ханаа гадаргуу тэгшхэн үү?

Ханын гадаргууны өө сэв, нүх сэвээ дарахын тулд шаардлагатай бол замаск татна. Дараагаар замаскны өөтэй хэсгээ хөнгөхөн зүлгэнэ. Ингэснээр ханын гадаргуу тэгш, өө сэвгүй болж ханын цаас наахад бэлэн болно. 

3. Ханын цаас наах хэмжээг тооцоолох

Тухайн өрөөний ханын уртыг өндөрт үржүүлэх үед ханын кв метр гарах ба үүнээс хана болон цонхны хэмжээгээ хасан тооцно. Тэр хэмжээгээр ханын цаасаа авна.

4. Ханандаа цаасаа наасны дараа нь

Хатуу төмөр шпателаар наасан ханын цаасан дээгүүрээ татаж хий бөмбөлөгийг гаргана, илүүдэл цавуу ирмэгийг цэвэрхэн алчуураар арчана.

ЗӨВЛӨМЖ

1. Та ханандаа цавуугаа түрхэсэн бол 30-60 сек дотор наах хэрэгтэй учир нь хана нь цавуугаа шингээгээд авах талтай байдаг.

2. Ханын цаас худалдан авах тооцолсон хэмжээнээсээ 20% илүү авахыг зөвлөж байна.

3. Хэт хүйтэн газар нааж болохгүй, цонх хаалгаа хааж байгаад агаар оруулахгүйгээр наах хэрэгтэй учир нь ханын цаасны дотуур хий орох эрсдэл байдаг.

Хэрвээ та сайн чанарын ханын цаас авахыг сонирхож байвал ЭНД дарна уу.

© Developed by CommerceLab