ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

10 ГЭР ОФФИСЫН САНААНУУД

2020-11-25

Гэрийн ажлаас саадарахаас тань холдуулж ажилдаа илүү төвлөрөхөд тань таны гэрт тусгайлан гаргасан оффисын орон зай тус болно.

New York, Brooklyn-с эхлээд Los Angeles болон Beverly Hills-н шилдэг 10 оффис санааг таныг гэртээ оффис хэсэг гаргахдаа санаа аваарай хэмээн оруулж байна. Эдгээр оффисуудад зурагт болон хоол хүнснээс хол байлгах тайван орчин гэх нэг ижил зүйл бий.

МИНИМАЛИСТ АЖЛЫН ОРОН ЗАЙ

Парк Авэню-д байрлах 14m2 оффис нь гэрийн унтлагын өрөөний нэгээхэн ханын хэсгийг эзэлдэг. Цагаан өнгийг голчлон оруулсан нь тухайн орон зайг цэлгэр том, өнгөлөг харагдуулахаас гадна минималист хэв шинжийг мэдрүүлнэ. Өнгийн сонголт нь тухайн орон сууцийн хэмжээг ихэсгэнэ харуугдуулж байгаа нь давуу тал юм.

1

ОРОН ЗАЙГ ХЭМНЭХ АЖЛЫН ХЭСЭГ

Гэрийн зай талбайгаас хамааран бидний ажлын оффис хэмжээ тодорхойлогдоно. Ажлын оффис нь орон зайгаа хэмнэх шийдэлтэй байх нь давуу талыг авчирдаг. Малибу дахь далайн эрэг дээр байрлах энэхүү оффисын хэсэг нь ажилд хийхэд хэрэгцээтэй бүх төрлийн хэсгийг бий болгосон үүнд номын тавиур, хөл амраах хэсэг, нэмэлт сандал гэх мэт.

2

ЦЭВЭРХЭН БАС ӨНГӨЛӨГ

Энэхүү өнгөлөг, гэрэлтэй оффис нь юм бодож, сэтгэхэд хамгийн тохирсон газар болно. Манхаттанд байрлах энэхүү оффисыг гэр бүлийн 2 бий болгосон ба тэд байгалийн өнгийг давуу талаа болгон ашиглан байрныхаа булан хэсэгт ширээгээ байрлуулсан болно. Гэгээлэг өнгөөс нь хамааран хуучин зочны өрөөтэйгөө харьцуулахад энэхүү оффис нь 2 дахин том харагдаж  байгаа юм.

3

ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН ЗАГВАРТАЙ ДЭЭВРИЙН ОФФИС

Нью Йоркын нэгэн гэр бүл дээврийн хэсгээ тохижуулан гэр оффис болгосон ба өнгийн зохилдолгоо, гэрэлтүүлэг болон, орон зайн шийдэл нь хүнд тайван ажилдаа анхараах боломжийг олгож байгаа юм.

4

ӨНГӨЛӨГ ӨНГИЙН ЗОХИЛДОЛГОО

Тод ногоон болон алтан шаргал өнгийн зохилдолгоотой энэхүү оффис нь Лос Анжелест байрладаг. Хуучны арьс болон торгон ширдэг нь цагааны өнгийн номын шүүгээтэй төгс хосолж байгаа юм.

5

КОУРТНИ КАРДАШЯНЫ ГЭР ОФФИС

Лос Анжелест байрлах Кортни Кардашяны оффист Батмэн, Франк Синатра болон Миа Фарров зургууд хананд байрлана. Хуучны модон сандал болон ширээ нь тухайн оффист амьд болон байгалийн мэдрэмжийг бий болгож байгаа юм.

6

ЗОРИМОГ ЦЭНХЭР ӨНГИЙН НОМЫН ТАВИУР

Завь нь дээр байрлах энэхүү оффис нь цэнхэр болон модон натурал өнгийн голчлон дизайнаа гаргасан.

7

МАСТЕР ВАННЫ ӨРӨӨТЭЙ ГЭР ОФФИС

Олон төрлийн элементээс бүрдсэн энэхүү гэр оффис нь хамгийн шинэлэг оффис санааг гаргасан байна.

8

НОГООН ОФФИСЫН ОРОН ЗАЙ

Бага зэргийн хичээл зүтгэл гаргахад хоосон хана болон жижиг орон зайг хэрхэн гэр оффис болгож болохыг Брооклин дэхь энэхүү оффис баталж байна.

9

ХӨГЖИЛТЭЙ ӨНГӨЛӨГ ГЭР ОФФИС

Нью Йорк дахь энэхүү оффисыг завсрын бор өнгө, ханын цаасны өнгө дизайн нь өдрийн турш хаврын цэцэгсийн дунд байгаа юм шиг мэдрэмжийг өгөх юм.

10

Эх сурвалж: www.architecturaldigest.com

« Буцах
© Developed by CommerceLab
//