ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

АЯЛЛЫН МАЙХАН ХЭРХЭН СОНГОХ ТУХАЙ

2020-06-15

1

Хээр аяллаар явахад ая тухыг хангахуйц тухтай чанартай хөнгөхөн авсаархан олон төрлийн аяны тавилга хэрэгсэл хэрэг болдог. Майхан, сандал, ширээ, ор, аяны хөнжил, гэрэл, аяга, халбага гээд бүгдээрээ л хэрэгтэй. Гэхдээ хамгийн түрүүнд бэлдэх хэрэгтэй хэрэгсэл бол мэдээж майхан юм. 

Аяллын үед авч явахад авсаархан, хөнгөн, босгоход төвөггүй, унтахад тухтай, борооны ус нэвтрэхгүй, салхинд хийсээд явчихгүй майхан сонгох нь чухал юм.

Майхан нь төмөр зэвсгийн үеэс гаралтай гэж үздэг ба нүүдэлчин овог аймгууд хэрэглэдэг байсан ба дайны үед арьсан майханг ашигладаг байсан.

Тухайн үед хээр газар халхлах төдий зориулалтаар ашигладаг байсан ч өнөө үед улам хөгжиж бүх зүйлд ашиглах болсон ба үүнийг дагаад нарны хамгаалалт чийгний болон борооны хамгаалалт, салхины хамгаалалттай болж илүү хөгжсөөр байгаа.

Та өөрт хэрэгтэй майхан болон аяллын хэрэгсэлүүдийг хайж байгаа бол ЭНД дарж, цахимаар худалдан авалт хийж, хүссэн газраа үнэгүй хүргүүлэн авна уу.

МАЙХНЫ АНГИЛАЛ

3 улирлын майхан

Онцлог шинжүүд:

- Торон хаалт нь агаар нэвтрэлт сайн бөгөөд хорхой шавжнаас хамгаалдаг

- Өндөр байх тусам доторх зай том

- Илүү хөнгөн материал болон цөөхөн баганатай тул илүү хөнгөн

Эдгээр майхан нь зуны улиралд тохиромжтой гэхдээ цас орох магадлалтай хаврын эхэн болон намрын сүүл хүртэл тохиромжтой. Мөн  цас ордог өндөрлөг газруудад тохиромжтой.

3+ улирлын майхан

Онцлог шинж: (3 улирлын майхантай харьцуулахад):

- Торон нээлхийнүүдийг давхар хааж цахилгаанддаг битүү хаалттай. Ингэснээр цас шуурч чихэхээс сэргийдэг ба дулааныг сайн хадгалдаг.

- Энгийн 3 улирлын майхнаас нэгээс хоёр баганаар илүү тул тогтвор сайтай.

4 улирлын майхан

Эдгээр өвлийн майхан нь хүчтэй ширүүн салхи, их хэмжээний цасанд тэсвэрлэхээр бүтээгдсэн. Харин дулаахан цаг агаарт агааржуулалт муутай учир бүгчимддэг.

Онцлог шинжүүд: (3 болон 3+ улирлын майхантай харьцуулахад:)

- Илүү олон багана болон бат бөх даавуутай

- Бөмбөгөр хэлбэртэй загвар нь салхинд тэсвэртэй бөгөөд дээр нь цас тогтдоггүй

- Торон хаалт цөөнтэй эсвэл хэрэгтэй үедээ цахилгаандчихдаг давхар битүү хаалттай.

-Гадна борооны давхарга нь газартай ойрхон.

4 улирлын майхны бас нэг төрөл нь дан майхан. Энэ нь маш хөнгөн, усны хамгаалалттай, амьсгалдаг ханатай бөгөөд гадна борооны давхарга огт байхгүй. Чийглэг цаг агаарт майхны дотор чийг хуримтлагддаг учир дан майхан нь хүйтэн, хуурай нөхцөлд тохиромжтой.

Мөн ямар зориулалтаар хаана хэрэглэх вэ гэдгээс хамаараад : цэргийн, уулын, явган аяллын, гэр бүлийн , camping, зориулалтын гэж ангилж болно.

ҮЗҮҮЛЭЛТ /МАТЕРИАЛ, ТӨМӨР, ШАЛ, БОРОО ЧИЙГНИЙ ХАМГААЛАЛТ/

Майхны хамгийн гол зүйл бол Бороо ус салхинд хир тэсэх чадвартай материалаар хийгдсэн бэ гэдэг чухал үзүүлэлт байдаг.

  • Материал 

Синтетик материал нарны хэт ягаан туяа болон бороо усыг амархан нэвтрүүлдэг учир хур тунадастай үед тохиромжгүй. Сүүлийн үед полистер материалыг тусгай технологи ашиглан майхны үйлдвэрлэлд ашиглах болсон

Mөн майхны гадна дотор материал хэр зузаан, урагдалтад тэсвэртэй эсэхийг Denier буюу ‘D’ хэмжээсээр мэднэ.

Зураг:  Naturehike майхан 3хүн +UPF50 нарны хамгаалалт (190+100+80)*220*120см

1

10D – дээш байдаг ба ихсэн тусам илүү тэсвэртэй байдаг.

Жишээ нь : 40D, 50D , 75D, 85D , 100D, 150D …

Майхан дан болон давхар бүрээстэй байдаг. Мэдээж давхар майхан илүү тохьтой, шөнөдөө дулаахан байхаас гадна таны аялах газар бороо их ордог эсвэл нар ихээр төөнөдөг бол давхар бүрээстэй майхан зүгээр. Ийм майхны бүрээсийг борооны дараа аваад хатааж болдог тул илүү тухтай аяллыг бүрдүүлдэг. Гэр бүлээрээ олон хоног аялах бол та заавал давхар майхан сонгоорой.

  • Чийгний хамгаалалт

Та сонгох майхныхаа бороо усны хамгаалалтын хэмжээг асуухад л хангалттай.Чанар муутай майханд ийм үзүүлэлт байдаггүй.

Зураг: Fundango майхан 450мм, чийгний хамгаалалттай, 200*140*100 см

1

Борооны хамгаалалт нь millimeters буюу ‘mm” хэмжигдэхүүнтэй байдаг. 1000мм, 1500мм, 2000мм, 4000мм .. гэх мэт үзүүлэлт ихсэх тусам бороо чийгний хамгаалалт сайтай байна гэсэн үг юм. 

  • Төмөр

Нуруу болон багана: 

Майхны бас нэгэн чухал үзүүлэлт бол нуруу. Нурууг төмөр, хөнгөн цагаан, сайжруулсан пивор материалаар хийдэг. Нурууны хийгдсэн материалаас майхны үнэ шалтгаалах нь бий. Мэргэжлийн буюу уулын аялал нь хүнд нөхцөлтэй тул мэргэжлийн майхны нуруу нь хөнгөн цагаанаар хийгдсэн байдаг ба ийм төрлийн майхан нь нэг эсвэл хоёр хүнийх гэж байдаг.

Зураг: Naturehike майхан 2-3хүн, Төмөр гол, 4000мм (220+115)*163*120см Цагаан

1

Зураг: Naturehike майхан, 4 хүн, Төмөр гол, 3000мм 210*(210+55)*130см

1

Гэр бүлийн аялалд зориулагдсан буюу 3-с дээш хүний майхны нуруу ихэвчлэн сайжруулсан пивор байдаг ба тухайн майхны гол баганууд нь төмрөөр хийгдсэн байдаг. Сайжруулсан пивор нуруу нь хөнгөн цагаан нурууг бодвол хэврэг боловч бүгдээрээ муу биш, тусгай бүрээстэй байдаг. Бүрээс нэмэгдэх тусам чанар нь сайжирдаг. Пивор нурууг Fiberglass гэх ба 1-4 shock corded гэсэн бүрээстэй байна. 4 shock corded Fiberglass гэсэн үзүүлэлттэй байвал маш сайн чанарын пивор нуруу бөгөөд ийм нуруутай майхны үнэ өндөр байдаг.

  • Шал 

Шалавч мөн адил мм хэмжээстэй байдаг. Зарим майхан нэмэлт чийгний шалавчтай байдаг. 

  • Өнгө

Хэт тод өнгийн материал нарны гэрлийг улам хурц нэвтрүүлдэг. Тийм болохоор чанартай брэндийн майхан ихэнхдээ завсрын тод биш өнгөтэй байх нь элбэг. Гэхдээ танд тод өнгийн майхан таалагддаг бол олон өдрийн аялал эсвэл хэт халуун газар луу авч явахгүй байхыг зөвлөе.

  • Майхны хийц загвар

Мэдээж хийц загвар чухал боловч та ямар аялал хийх гэж байгаа, хэдүүлээ аялах вэ, хаашаа аялах вэ гэдгээ бодолцож сонголтоо хийгээрэй.Хэрэв та олуулаа аялах бол унтах хэсэг тусдаа хооллох, тоглох тусгай өрөөтэй майхан сонговол зүгээр.Ийм майхны унтах өрөө нь ихэвчлэн 2 байдаг ба голын хооллох зайны шал нь цэвэрлэхэд хялбар авагддаг байдлаар хийгдсэн байдаг. Таны аялах газрын цаг агаар бас чухал , жишээ нь салхи ихтэй газар луу хэт өндөр буюу 150см-c дээш өндөртэй майхан авч явах нь тохиромжгүй. Мөн тухайн майхны татлага уяа хир олон байгааг бас анхаараарай.

Зураг: Naturehike майхан, 3хүн, 3000мм, 268*(130+153+130)*165см

1

ӨВЛИЙН МАЙХНЫ ЯЛГАА

Гол ялгаа нь салхины хамгаалалт мөн зузаан цасанд нурахааргүй тэсвэртэй, битүүмж сайтай байдгаараа ялгардаг. Мөн гол төмөр нь нугаларахгүй байхаас гадна хурц өнцөгтэй байдаг.

Хамгийн гол нь чийгний хамгаалалт өндөр байх хэрэгтэйгээс гадна доторх чийгийг ууршуулж амьсгалдаг байх хэрэгтэй. Үүнд ‘g’ хэмжээтэй байдаг.

  • Дизайн 

Уулын майхан бол яг унтахад л зориулагдсан байдаг тул ихэвчлэн хэвтээ намхан байдаг.

1

Харин camping–д зориулсан майхан бол хамгийн тав тухтай байдлыг хангасан байдаг. Бороотой хурц нартай үед гадна давхарга буюу cover байдаг ба модны сүүдэрт гадна талыг нь авахад ялаа шумуулын хамгаалалт болох торон салхивчтай байх жишээтэй.

  • Хэрхэн зөв хадгалах вэ? 

1. Хэдий чанартай сайн майхан авсан ч буруу хадгалалтаас болоод хэрэглэгчид маань өөрсдөө майхныхаа чанарыг алдагдуулах үе байдаг.

2. Майхныг нойтон эсхүл шавар шавхайтай байхад хураах нь хамгийн буруу. Ингэвэл гол төмөр нь зэвэрч даацгүй болно. Мөн даавууны бат бэх байдал алдагдаж элэгдэх болно.

3. Удаан хугацаанд хадгалах гэж байгаа бол хуурай, нарны гэрлээс хол байлгах хэрэгтэй. 

2020-06-22 Robertnix

[url=https://kakworldoftanks.ru/%D0%B2%D1%85%D0%BE%D0%B4-%D0%B2-%D0%BB%D0%B8%D1%87%D0%BD%D1%8B%D0%B9-%D0%BA%D0%B0%D0%B1%D0%B8%D0%BD%D0%B5%D1%82-world-of-tanks/]личный кабинет ворлд оф танк[/url] - скачать танки с официального сайта, купить аккаунт world of tanks

2020-06-22 Ronnieloogy

[url=https://jintub.com/categories/popular-with-women/]Porn for Women - Female Friendly Sex Videos [/url] - Lingerie Porn Videos: Premium Quality Movies, Free Solo Female Porn & Masturbation Sex Videos

Коммент бичих

* Заавал бөглөх талбарууд

« Буцах
© Developed by CommerceLab