ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Дархлаа дэмждэг хоол хүнс

2021-04-30

dddd

Ханиад томуу ихтэй, COVID-19 вирусийн цар тахлын үед дархлаагаа дэмжих нь хамгийн чухал юм. Эм, витамин гэх мэт нэмэлт хэрэглээнээс гадна тэжээллэг хоол хүнс нь таны дархлааг дэмжих болно. Зарим хоол хүнс нь нэмэлт витаминаас илүүтэйгээр таны дархлааг дэмжиж чаддаг. Тэгвэл эдгээр хүнс нь юу вэ?

Цитрус жимс

Витамин С нь халдвартай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг цусны цагаан эсийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг гэж үздэг учраас ихэнх хүмүүс ханиад хүрсний дараа шууд С витамин ууж эхэлдэг. 

Бараг бүх цитрус жимсэнд С аминдэм ихээр агуулагддаг. Үүнд:

-Бэрсүүт жүрж

-Жүрж

-Мандарин

-Нимбэг

-Лайм

Таны бие махбод С витаминыг үйлдвэрлэдэггүй эсвэл хадгалдаггүй тул өдөр бүр хүнсээр авах ёстой юм. Ихэнх насанд хүрэгчдэд санал болгож буй хоногийн хэмжээ нь:

Эмэгтэйчүүдэд 75 мг

Эрэгтэйчүүдэд 90 мг

Улаан чинжүү

fvfv

Хамгийн их С витамин агуулсан хүнс бол цитрус жимс гэж бодож байна уу? Улаан чинжүү нь жүржнээс (45 мг) 3 дахин их С витамин агуулж байдаг. Витамин С нь дархлааг сайжруулахаас гадна арьсыг эрүүл байлгахад тусалдаг.

Сармис

fvfv

 

Сармис нь хоолыг амттай болгохоос гадна эрүүл мэндэд ач тустай. Эртнээс хүн төрөлхтөн сармисны халдвартай тэмцэх ид шидийг мэдэж улмаар сармисыг эмчилгээний ч хоолны ч зориулалттай хэрэглэдэг болжээ. Мөн сармис нь артерийн хатууралтыг удаашруулж болзошгүй бөгөөд цусны даралтыг бууруулахад тусалдаг гэх нотолгоо байдаг.

Цагаан гаа 

fvfv

Ханиад томуу туссаныхаа дараа хүмүүсийн хэрэглэх дуртай нэг зүйл бол цагаан гаа. Цагаан гаа нь хоолой өвдөхөд, үрэвсэлт өвчнийг бууруулахад тусалдаг. Цагаан гаа нь дархлаа дэмжихээс гадна холестерин бууруулах үйлчилгээтэй юм.

Бууцай

fvfv

Бууцай нь зөвхөн С амин дэмээр баялаг гэдгээс гадна олон тооны антиоксидант, бета каротин агуулсан байдаг тул бидний дархлааны системийн халдвартай тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. Брокколитай адил бууцайг аль болох бүрэн болголгүйгээр хоолондоо хэрэглэвэл тэжээллэг чанараа хадгалж үлдэхэд хамгийн ашигтай байдаг.

Тэжээллэг чанартай, зөв хооллолт нь ямар ч халдварыг дарах чухал хүчин зүйл билээ. 

 

« Буцах
© Developed by CommerceLab
//