ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Хүүхдийн баярын ухаалаг бэлгүүд

2021-05-27

ewe

ХҮҮХДИЙН БАЯРЫН УХААЛАГ БЭЛГҮҮД

1925 онд анх Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн уулзалт болж, тэрхүү уулзалтаас хойш жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан бөгөөд манай улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Эх үрсийн баяраар энхрий бяцхан үрс, халамжит эхнэр, хайртай ээжийгээ баярлуулах бэлгийн сонголтоо хараахан хийж амжаагүй бол бид танд бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

 www.nomin.mn сайтын хамт олон таны цаг завыг хэмнэх үүднээс олон төрлийн ууттай бэлэг, хүүхдийн эрүүл мэндэд тустай, оюунлаг, сэтгэхүй хөгжүүлэх бэлгүүдийг бэлдсэн байгаа бөгөөд та өөрийн сонголтоор үнийн дүн, орц, загварыг сонгож болохоос гадна өөрийн биеэр гадуур явж замын түгжрэлд цаг заваа үрэлгүй гэртээ хүргүүлэн аваарай. 

УНАДАГ ДУГУЙ

fff

 

Зун цаг бол хүүхэд дугуй унахад хамгийн тохиромжтой үе шүү дээ. Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн сацуу эрүүл мэндэд ч тустай хамгийн гайхалтай бэлгийн нэгдүгээрт орно гэдэгт итгэлтэй байна.

НЯРАЙН ХЭРЭГСЭЛ

ff

 

Нярай үрсэд юу өгөхөө мэдэхгүй байвал та хамгийн хэрэгцээтэй байж болох хэрэгслүүд, машины суудал, тэрэг зэргийг авч өгвөл тун тохиромжтой. Байгаа эд зүйлийг нь давхардуулаад авчихаж юуны магад, сайн судлахыг зөвлөж байна :-)

ХҮҮХДИЙН ХУВЦАС

sss

 

Хүүхдийн аль ч насанд хамгийн хэрэгцээтэй байдаг зүйлийн нэг бол хувцас. Хүүхдийн хувцас нь органик, хөвөн даавуун материалтай, хүүхдийн арьс амьсгалахад тохиромжтой, харшил өгч, загатнуулахгүй байх нь чухал байдаг. Тэгвэл энэ шаардлагуудыг бүгдийг нь хангах “Coccodrillo” брэндийг санал болгож байна.

ХҮҮХДИЙН НОМ

sss

 

Хүүхэд хэдий чинээ эрт номтой харьцаж сурна, ирээдүйд сайн уншигч болох магадлал төдий чинээ өсдөг. Хүүхэд гурван сартайгаас эхлэн номтой “танилцах” боломжтой бөгөөд яваандаа түүнийг тоглоомын нэг хэлбэр, миний өдөр тутмын хэрэглээ гэж хүлээж авна. Хэрэглэж дуусахгүй, тархинд үлдэх бэлэг хамгийн шилдэг бэлэг болох билээ.

ТОГЛООМ

f

 

Эцэг эхчүүд хүүхдүүддээ тэр бүр амттан бэлэглэхээс зайлсхийн сэтгэхүй, оюун ухааныг хөгжүүлэх бэлэг сонгодог болсон. Тоглонгоо хөгжих боломжийг олгох оюун ухааны хөгжилд зориулсан эрүүл мэндэд ээлтэй модон, эвлүүлдэг гэр мэт тоглоомуудыг өргөн сонголттойгоор худалдан аваарай. Мөн төрөл бүрийн ууттай бэлгийн багцууд ч байгаа тул цаг заваа хэмнэн сонголтоо хийгээрэй.

ХҮҮХДИЙН БЭЛЭГ

rrr

 

 

« Буцах
© Developed by CommerceLab
//