
Танд харьцуулах бараа байхгүй байна.
Сагсанд бараа байхгүй байна.
Тавтай морилно уу!
Танд харьцуулах бараа байхгүй байна.
Сагсанд бараа байхгүй байна.
Хөвсгөлийн мужийн баруун хэсгийн гол төлөөлөл нутаг болох гадаргын өвөрмөц тогтоц, ландшафтын хослол, экосистемийн төлөөлөл, ховор амьтан, ургамлын тархалт, байршил, шинжлэх ухааны ач холбогдолтой, эртний мөстлөгийн том төвүүдийн нэг, цэвэр усны арвин нөөц бүхий Улаан тайгын байгалийн цогцолборт газрын хамгааллын бүсийг өргөтгөсөн. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул сумдын дэвсгэр нутагт орших бөгөөд энд Дэлгэрмөрөн, Хөг, Бүс, Шишгэд, Гуна, Мунгараг голуудын сав дагуух нутаг хамрагдана.
Улаан тайгын нуруу, түүний салбар уулсыг Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад бөмбөгөрдүү хавтгай, заримдаа мөстлөгийн үйл ажиллагаагаар элэгдэж тэгширсэн гадарга бүхий орой хяртай бөгөөд ийм тэгшрэлийн гадарга нь хэдэн арван километр үргэлжлэн тогтсон байдаг. Улаан тайгын район нь бүхэлдээ уртрагийн дагуу байрлах нэгэн нэгдмэл уулзүйн тогтолцоог бүрдүүлэх бөгөөд төв хэсэг нь харьцангуй өндөр өргөгдсөн тул төвөөсөө тал бүр тийшээ намсах байдалтай тогтсон онцлогтой.
Хотгор гүдгэрийн шинж байдал нь Хорьдил Сарьдагийн нуруунаас эрс ялгаатай. Хурц шовх оргилууд цөөн хэдий ч үнэмлэхүй өндрийн хувьд илүү ба уг уулсын системийн гол цөм болсон Дунд, Доод Тайгасын нуруу, Ногоон тайга, Донгол, Онголог, Лам тайгын нуруу нь эртний тэгшрэлийн гадарга бүхий хавтгай орой хяртай, мөстлөгийн хунх, мөстлөгийн нуур, морены далан, дэнж, бул чулуу элбэг тархсан өвөрмөц нутаг юм. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3351 метр өргөгдсөн. Өндөр уулын ян сарьдаг (16,5%), уулын тундр (27,4%), өндөр уулын хүйтсэг нуга (10,4%), уулын тайга (27,0%), голын нуга (18,7%) зэрэг экосистемийн төлөөлөл бүрэн хамрагддаг.
Өөрөөр хэлбэл баруун Хөвсгөлийн дэд мужид багтах экосистемүүд тус дархан цаазат газрын дэвсгэр нутагт ерөнхийдөө тэнцвэртэй байдлаар хуваарилагддаг. Улаан тайгын нурууны төвөөс Хөг, Бус, Мунгараг, Гуна, Дэлгэрмөрөн гэсэн 5 том гол, тэдгээрийн цутгал олон голууд эх авч урсдаг.
Эдгээр голууд нь Енисей болон Сэлэнгэ мөрний эх болдог төдийгүй цэвэр, тунгалаг усны арвин их нөөцтэй юм. Ойн нөөцийн ихэнх нь дээрх голуудын савд тархана. Энд шинэс, шинэс-хушин ой зонхилох бөгөөд Хорьдол сарьдаг, Тэнгис – Шишгэдийн савыг бодвол ойн нөөцөөр их юм. Ялангуяа Бус, Дэлгэр мөрний хөндий бусдаас өргөн тавиу, үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй нам түвшинд орших тул энд жинхэнэ тайгын хэв шинжит ой тархсан байдаг онцлогтой. Улаан тайгын районд дархан цаазат болон ховор амьтдаас аргаль, янгир, ирвэс, баавгай, буга, хандгай, булга, хүдэр, халиу, зэрлэг цаа, шувуудаас алтайн хойлог, явлаг сар, цагаан сүүлт бүргэд байран амьдардаг. Эдгээрээс аргаль, ирвэс, халиу зэрэг амьтдын тоо цөөрч тархац нутаг нь эрс багассан. Мөн энэ нутагт байран оршиж байсан зэрлэг цаа тоо толгойн хувьд эрс цөөрч улмаар дайжин Тэнгис-Шишгэдийн савд нутаглах болжээ. Улаан тайгын район нь сум, багийн төвөөс алслагдмал, улсын хил дагуу орших өндөр уул, ой тайга бүхий бартаа ихтэй нутаг тул газрын ашиглалт байхгүй учраас энэ орчны эко системийн унаган төрх хөндөгдөлгүй явж ирсэн байна.
Хатгал тосгоноос Улаан-Уул руу явах замд Өлийн халзан даваа байдаг ба 13 овоотой. Өлийн халзан даваа нь ДТД 2110 м-ийн өндөрт оршдог. Дархад овгийн хүмүүс олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд дархад аймаг гэж гардаг.
Одоогийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархдууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл, үүх түүхийг хадгалан иржээ. Дархад овог нь түүхэн тодорхой цаг үед ойрад, хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байсан ба 1549-1786 онд дархадууд Засагт хан аймагт харъяалагдаж, хотгойдын Алтан ханы харъяа байжээ. 1786 онд дархадууд богд Жавзандамба хутагтын дархан шавь болж, Хөвсгөлийн их тайга, Шишгэдийн өргөн уудам хөндийд аж төрөх болсон юм. Дархад нь уг гарлаараа хотогойд, урианхайтай үүсэл нэгтэй бөгөөд найман удаагийн Жавзандамба хутагтын дархан шавь байсан нь дархад ястны нэр болсон хэмээн үздэг эрдэмтэд цөөнгүй байдаг.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших Олон голын бэлчирт Идэр,Дэлгэрмөрөн,Чулуут Бүгсийн голууд нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг.
Дүнхэн уулын зүүнтээх Нарлаг зуслангийн энгэрт Мөнгөт толгой, түүний чанх өмнө Мөнгөн хад гээд зочин гийчин, аялал жуулчлалынхны сонирхлыг татаж, нүд хужирласан гоёмсог хад, гүн агуй, рашаан булаг олон бий. Өөлдийн баатар Луузаншаравын хатан эр нөхрөө аян дайнаас эргэж ирэхгүйг мэдэж хилэгнэхдээ их хэмжээний цалин цагаан мөнгө уулын агуйд хийж нутаг буцжээ. Энэ явдлаас хойш уг уулыг Мөнгөт толгой хэмээн нэрлэх болжээ.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Даян Дээрхийн агуй нь Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Олон төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр” юм.
Даян Дээрхийн Агуй том жижиг гурван амтай. Агуйн том ам 3х4 метрийн хэмжээтэй, нөгөө хоёр нь түүнээс арай бага хэмжээтэй. Агуй орчмын уул нь шохойн чулуулагтай. Агуйн их ам дотор талдаа 1 метр орчим өндөр чулуун босготой, босгыг давж ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан. Энэ босгыг давангуут 7 метр орчим өргөнтэй , 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй том хөндий тасалгаа байна. Үүнээс өнгөрмөгц эхний тасалгаанаас нарийхан нам боловч урт, тал тал тийш олон хонгилтой тасалгаа байдаг. Энэ хоёр тасалгаа нийт урт 32,5 метр болно.
Хоёр дах тасалгааны эцэст эгц дээш өгсөж ордог хоёрдахь давхрын тасалгаа байдаг. Үүн рүү орохын тулд тусгай модон шат хэрэглэдэг. Агуй нэгдүгээр давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд босоо зай 14,7 метр өндөр юм. Хоёрдугаар давхрын том тасалгаа нь баруун хойш чиглэсэн 4 метр өндөр, 3-5 метр өргөн 24 метр урт юм. Эл тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг. Эл тасалгааны шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг өнгөтэй. Нэгийг нь хүмүүс зориуд хугалсан байна. Энэ тасалгаанаас зүүн өнцөгт 2 метр өндөр нарийн босгыг давж, нүүхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас агуйн мухар хүртэл том жижиг найман тасалгаа байдаг. Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Үүнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Энэ нь нилээд сүүлийн үед нурсан.
« Буцах
2020-06-26 Jerrycic
2020-08-13 Davidren
2020-08-27 teohlwqrdp
2020-08-28 sdjtvitexe
2020-08-29 emtxqingo
2020-08-29 fixxtkyeik
2020-08-29 hirhsmeq
2020-08-31 pwjtbmmbx
2020-09-02 mlkjhjqijh
2020-09-08 wxhrmjwpbv
1 2 Дараах