ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

ГЭРЛИЙН ЧИЙДЭН ХУДАЛДАН АВАХАД ТУСЛАХ ЗӨВЛӨГӨӨ

2020-11-25

1. Гэрлийн чийдэнгийн суурийн төрлүүд

Гэрэл гэрэлтүүлэгийн төрлийн бараа худалдан авалт хийхээсээ өмнө хамгийн түрүүнд хийх зүйл нь ямар төрлийн чийдэнгийн суурь танд хэрэгтэйгээ мэдэж авах хэрэгтэй. Үүний тулд гэрлийн чийдэнгийн савалгаан дээрх тэмдэглэгээг харах эсвэл чийдэнгийн сууриа харах нь зүйтэй.

Жишээ зураг дээрээс тэмдэглэгээг харна уу. 

Доорх зурагт  хамгийн их хэрэглэгддэг чийдэнгийн сууриудыг харуулсан байна. 

 1

2. Гэрлийн чийдэнгийн хэлбэр дүрсүүд

2

3. Гэрлийн чийдэнгийн технологиуд

  • Галоген гэрлийн чийдэн ( Шар гэрлийн чийдэн)

3

Асаахад шууд 100%-ын хүчин чадлаараа асдаг. Гэвч богино настайгаас гадна LED гэрэлтэй харьцуулахад илүү их цахилгаан зарцуулдаг.

  • LED гэрлийн чийдэн

4

LED гэдэг нь Light-Emitting Diodes гэсэн үгнүүдийн товчлол юм. LED гэрлүүд өмнөх төрлийн гэрлүүдийг бодвол цахилгаан зарцуулалт болон дулаан ялгаруулалт бага байдаг. Түүнчлэн,  жирийн гэрлээс үнийн хувьд үнэтэй байдаг ч гэсэн удаан хэрэглэгддэг, урт хугацаандаа бага цахилгаан зарцуулдаг тул эдийн засагт хэмнэлттэй сонголт юм. 

  • Ухаалаг LED гэрлийн чийдэн

5

4. Гэрлийн чийдэнгийн тусгал

Хуучин бид нар гэрлийн тусгалыг W аар хэмждэг байсан, W  нь Watt буюу цахилгаан ашиглалтын хэмжүүр ба их цахилгаан хэрэглэвэл илүү тод тусна гэсэн ойлголттой байсан.  Орчин үед,  бид бага цахилгаан ашиглаад илүү тод гэрэл гаргах боломжтой болсон ба энэ нь бидэнд болон байгаль дэлхийд ч маш хэрэгтэй юм. Бид гэрлийг lumens(lm) ээр хэмждэг болсон ба Watt-ыг харах шаардлагагүй болсон.

Lumen (lm) гэж юу вэ?

Гэрлийн чийдэнгээс гарч байгаа тусгалын хэмжээ  өндөр байх тусмаа улам тод байна гэсэн үг. 

5

5. Гэрлийн чийдэнгийн өнгөний талаар

Гэрлийн чийдэн сонгохдоо өнгийг нь сайтар анхаарч аваарай. Гэрлийн чийдэнгийн өнгө нь танд хаана байрлуулах, ямар зорилгоор ашиглаж  байгаагаас тань хамаарч тав тухийг төрүүлэхэд туслана.

Kelvin  гэж юу вэ ?

Kelvin нь гэрэл хэр дулаан өнгө ялгаруулж байгааг хэмждэг нэгж юм. Нэгж нь өндөр байх тусмаа илүү тод цагаан байдаг. 

6

Бага Kelvin-тэй гэрэл нь илүү дулаан амрах орчинг бүрдүүлдэг ба гал тогоо, унтлагын өрөө зэрэгт тохиромжтой. Харин илүү тод цагаан гэрэл нь ажлын өрөө, ариун цэврийн өрөө, гал тогоонд байршуулахад их тохиромжтой байдаг.

7

Хэрвээ та байгальд ээлтэй болон таны эдийн засагт хэмнэлттэй гэрлийн ламп худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.

« Буцах
© Developed by CommerceLab
//