ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

БИД ХАНГАЛТТАЙ УСАА ХЭМНЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ? ХЭРХЭН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА ЦЭВЭР УСАА ХЭМНЭХ ВЭ?

2020-10-09

Ус бол бидний амьдралын зайлшгүй хүчин зүйл билээ. Өглөөнөөс эхлээд унтах бүхий л амьдралын үйл ажиллагаа уснаас хамаарч байдаг. Гэхдээ бид усаа зөв зохистой зарцуулж чаддаг болуу. Усны нөөц өдөр өнгөрөх тусам дуусч ирээдүй хойч үе маань цэвэр усгүй болох өдөр энүүхэнд иржээ. Хүн өдөрт ахуйн хэрэглээндээ дунджаар 200 литр, жилдээ 73,000 литр ус хэрэглэдэг. Бидний ариун цэврийн өрөөн дэх усны зарцуулалт хамгийн их байдаг. Нэг удаа ус татахад 6л-10л, гараа угаахдаа 3л-5л, усанд орж байхдаа 1 минутад 15литр ус ашигладаг.

Хэрхэн ахуйн хэрэглээндээ усаа хэмнэх вэ?

Бид зөвхөн шүдээ угааж байхдаа усаа хааж хэвшвэл өдөрт 30л, жилд 340,000л ус хэмнэх боломжтой. Гараа савандаж байхдаа, аяга тавгаа угааж байхдаа усаа хаагаад хэвшвэл энэ тоо улам өснө. Биднээс хамааралгүйгээр усаа хэмнэх харин боломж байдаг ба технологи хөгжихийн хирээр цорго, шүршүүрийн холигч зэрэг ус хэмнэх шинэ технологитой болоод байна. Энгийн цоргоор 1 минутад 15л ус урсдаг бол GROHE-н холигч 5.7л, шүршүүрийн холигч хамгийн ихдээ 9.5л болгож багасгадаг. Урсгал хязгаарлагчтай шүршүүр хэрэглэснээр та цэвэр ус гэлтгүй цахилгаанаа болон мөнгөө хэмнэх боломжтой.

GROHE-н ус хэмнэдэг холигч, шүршүүрийн толгойны нууц нь GROHE EcoJoy урсгал хязгаарладаг технологи ба урсгал хязгаарлагч хошуу юм. Урсгал хязгаарлагч хошуу нь агаартай холилдон энгийн холигчийн хүчийг сулруулахгүйгээр ус хэмнэнгээ дээд зэргийн сэтгэл ханамжийг өгөхөд зориулан хийгдсэн. Хэдийгээр өдөр тутамд хэмнэж буй ус бага юм шиг санагдаж байгаа ч жилд хэмнэх мөнгөн дүн бодит хуримтлал болж таны эх дэлхийдээ хийсэн үйлдэл бодит хэмнэлт болж чадах юм.

Хэрвээ та гал тогооны болон шүршүүрийн холигч онлайнаар худалдан авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

« Буцах
© Developed by CommerceLab
//