
Танд харьцуулах бараа байхгүй байна.
Сагсанд бараа байхгүй байна.
Тавтай морилно уу!
Танд харьцуулах бараа байхгүй байна.
Сагсанд бараа байхгүй байна.
Эрүүл хоол амтгүй, өнгө үзэмж муутай гэх ойлголтыг Instagram олон нийтийн сүлжээ засч засруулсан гэхэд буруудахгүй биз ээ. Хэрэв та Instagram-д #healthyfood #smoothiebowl #cleaneating гэсэн түлхүүр үгсийг ашиглан хайлт хийвэл арааны шүлс асгаруулам амттай харагдах, амин дэмээр баялаг олон төрлийн хоолны зураг олж харах болно. Бид тэр дундаас хамгийн алдартай, амттай төрөл болох смүүти "bowl"-ийн ашиг тусыг онцлон, гэрийн нөхцөлд бэлтгэж болох дөрвөн жорыг бэлтгэлээ.
Смүүти "bowl" гэж юу вэ?
Бид энгийн смүүтиг ихэнхдээ соруулаар уудаг бол смүүти "bowl"-ийг яг л хоол шиг таваглан, халбагадаж идэх шаардлагатай. Бразилчууд асаи гэх жимсийг гадил, тарагтай холин өглөөний цайндаа зооглодог байсан нь хэдэн жилийн өмнөөс хоолны блогеруудын дунд дэлгэрч, смүүти "bowl"-ийг олон янзаар бэлтгэх болжээ.
"Смүүти 'bowl'-ийг хэрэглэснээр олон төрлийн амин дэмийг нэг дороос авах ба жин хасах, хоолны боловсруулалт ба шингэц сайжрах зэрэг эрүүл мэндийн олон ач тустай. Түүнчлэн смүүти 'bowl' нь таныг mindful eater буюу хэрэглэж буй хүнсэндээ ухамсартай ханддаг нэгэн болоход тусална" хэмээн хүнсний мэргэжилтэн Макель Хилл ярилаа.
Хэрхэн бэлтгэх вэ?
Смүүти "bowl"-ийг бэлтгэхэд танд өрдөө л ХОЛИГЧ МАШИН байхад хангалттай бөгөөд үндсэн орцод хөлдөөсөн жимс жимсгэнэ, сүү, тараг орно. Харин чимэглэлээ хүссэнээрээ сонгох боломжтой.
МАТЧА СМҮҮТИ BOWL
Бүхэлдээ антиоксидантаас бүрддэг матча, С аминдэмээр баялаг киви жимс, магнийн элемент ихээр агуулдаг гадил жимсээр бэлтгэсэн смүүти "bowl"-ийг өглөөний цайндаа болон дасгал сургуулилтын дараа зооглоход тохиромжтой.
Смүүти:
2 аяга хөлдөөсөн бөөрөлзгөнө
1½ аяга наргил модны сүү
½ аяга өтгөрүүлсэн сүү
1½ цайны халбага ванилийн нунтаг
Чимэглэл:
½ аяга гүзээлзгэнэ
½ аяга нэрс
1 цайны халбага хар шоколадны нунтаг
ГАДИЛ, ГҮЗЭЭЛЗГЭНИЙН ВЕГАН СМҮҮТИ BOWL
Ердөө дөрвөн төрлийн орцоос бүрдэх энэхүү смүүти "bowl" шим тэжээлээр баялгаас гадна таныг аз жаргалтай нэгэн болоход тусална. Учир нь гүзээлзгэнэ жимсэнд агуулагддаг антоцианин гэх органик нэгдэл тайвшруулж, стресс бууруулдаг байна.
Смүүти:
1 ширхэг гадил жимс
1½ аяга хөлдөөсөн гүзээлзгэнэ жимс
1½ аяга наргил модны сүү
Чимэглэл:
Хатаасан гүзээлзгэнэ, гадил жимс
Хэрчсэн гадил, гүзээлзгэнэ жимс
Чиа үр
НЭРСНИЙ СМҮҮТИ BOWL
Смүүти:
2 ширхэг гадил жимс
1 аяга бүйлсний сүү
1 аяга хөлдөөсөн нэрс
½ аяга наргил самрын үртэс
Чимэглэл:
1 цайны халбага нэрс
1 цайны халбага нунтагласан бүйлс самар
1 цайны халбага чиа үр
1 цайны халбага наргил самрын үртэс
БӨӨРӨЛЗГӨНИЙН СМҮҮТИ BOWL
Смүүти:
2 аяга хөлдөөсөн бөөрөлзгөнө
1½ аяга наргил модны сүү
½ аяга өтгөрүүлсэн сүү
1½ цайны халбага ванилийн нунтаг
Чимэглэл:
½ аяга гүзээлзгэнэ
½ аяга нэрс
1 цайны халбага хар шоколадны нунтаг
Бид танд ENJOY брэндийн холигч машиныг санал болгож байна.
- Багтаамж : 1.5 литр
- Хүчин чадал : 500 W
- Тохиргоо : Механик буюу эргүүлдэг /хүссэнэрээ тохируулах боломжтой/
- Зэвэрдэггүй ган хутгатай
- Хурдны тохиргоо : 2
- Материал /Их бие/: Пластиц /холигч сав нь шилэн/
- Давуу тал : Сүүлийн үеийн холих технологи, жижиг бутлагч савтай, авч цэвэрлэхэд хялбар угаах боломжтой.
Энэхүү холигч машиныг үзэх болон худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Эх сурвалж: www.buro.mn
« Буцах
2020-07-05 ugutodyic
2020-07-05 oosuzaxavcau
2020-08-26 ozirone
2020-08-26 eviwujebi
2020-08-27 fxijnehng
2020-08-28 tvkfikhz
2020-08-28 yxnbcxvjoj
2020-08-29 dthegqvhg
2020-08-30 kfipblxgn
2020-08-31 dcselmxvyp
1 2 3 Дараах