ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

ХАЛУУН УСТАЙ ВАННД ОРОХЫН ДАВУУ ТАЛ

2020-09-02

fhXXI зууны хүмүүс бид бүгдээрээ л дор бүрээ хийх зүйл ихтэй, үргэлж л хаа нэг тийшээ яарч явдаг. Өглөө сэрмэгцээ л хурдхан шүршүүрт орж нойроо сэргээж аваад, ажил сургууль руугаа явж, харин орой тармагцаа гэр бүл хүүхэд эсвэл найз нөхөд рүүгээ яардаг шүү дээ. Түүгээр ч барахгүй энэ бүх үйл явдал дунд бид их хотын түгжрэлд цаг алдаж, болдог бол нэг өдрийг 24-өөс их цагтай болгох хүсэл төрөх ч үе байдаг. Энэхүү эрчимтэй өрнөх амьдралд ихэнх хүмүүс цаг хэмнэх зорилгоор түргэн шүршүүрийг сонгож, "ваннд орох" ойлголтыг бараг л мартчихсан харагддаг. Тэгэхээр бид энэ удаа ваннаа усаар дүүргээд, биеэ угаагаад дуусах биш, харин арьсаа зөөлрүүлж, стресс ядаргаагаа тайлж, шинэ хүн болсон мэт мэдрэмж төрүүлэх бүхэл бүтэн ванны урлагийн тухай өгүүлэхээр шийдлээ.

Магадгүй бидэнд өдөр бүр ваннд тухлах зав гарахгүй байж болно. Гэхдээ долоо хоногтоо ядахдаа нэгээс хоёр удаа "өөрийгөө хайрлах" цаг гаргаж байх хэрэгтэй шүү. Үүнийг та гэрийн нөхцөлд хийж болох спа үйлчилгээ гээд л бодчих. Ваннд орохын үндсэн зорилго нь эрт дээр үед "цэвэрхэн болох" байсан бол өнөө үед энэ нь "тайвшрах" болон хувираад байна. Намуухан ая, лааны бүүдгэр гэрэл, усны чимээ гээд л энэ бүхнийг зүгээр бодоход л сайхан сэтгэгдэл төрдөг. Үүний цаана зүгээр ч нэг сайхан санагдахаас илүү олон ач тустай зүйл байгаа. 

vb

Халуун устай ваннд орохын ач тус, давуу талууд:

- Цусны эргэлт сайжирна

- Толгойн өвчин намдаж, ханиад дарагдана

- Арьсанд чийгшиж, зөөлөн толигор болно

- Нойр бөх болж, сайхан амарна

- Арьсны нүх сүв нээгдэж, цэвэрлэгдэнэ

- Сэтгэл санаа тайвширна

- Булчин суларна

- Биеэс хорт бодис гадагшилна

f

Орчин бүрдүүлэх

Хэт тод гэрэлтэй ванны өрөө таныг тайвшруулахаасаа илүү түгшсэн төлөвт оруулах магадлалтай. Тэгэхээр юуны түрүүнд бүүдгэр гэрэл асааж, аль эсвэл бүх гэрлээ унтрааж, ванны эргэн тойронд нэлээд хэдэн лаа асааж тавиарай. Ингэхдээ лаануудаа гал авалцахгүй, аюулгүй газар байршуулахаа мартуузай. Дараагаар нь угаалгынхаа өрөөний хаалгыг хааж, хувийн орон зай бүрдүүлэхийг зорих хэрэгтэй. Энэ нь мөн халуун уурыг өрөөнөөс гаргалгүй, удаан барих ач холбогдолтой. Хөгжим сонсож тайвшрах дуртай нэгэн нь намуухан ая тавьж болох юм. Хэрвээ бүр илүү романтик орчин бүрдүүлэхийг хүсч байвал амьд цэцгийн дэлбээгээр чимэглэхэд илүүдэхгүй болов уу.

Ванны усаа бэлдэх

Халуун усаа нээж, ваннаа дүүргэхдээ зөөлөн үнэртэй эфирийн тос нэмээрэй. Лаванда, мэлрэг цэцэг, цахилдаг ба сарнайн цэцгийн үнэртэй эфирийн тос нь таныг илүү хурдан тайвшруулах увидастайн зэрэгцээ мөн арьсыг чийгшүүлэх болно. Дараагаар нь усандаа ванны давс нэмэхийг зөвлөх байна. Ванны давс нь булчин сулруулж, хөшсөн ба хөндүүрлэсэн мэдрэмжийг намдааж, аливаа үрэвслийг багасгах үйлчилгээтэй. Тэр дундаа ПЕРВОЕ РЕШЕНИЕ брэндийн олон давуу талтай байгалийн орц найрлагатай давс нь хүний бие организмд маш сайнаар нөлөөлдөг. Ваннд нэмж болох бас нэгэн бүтээгдэхүүн бол ванны хөөс юм. Хүүхэд насаа дурсаад хөөстэй ваннд нэг хэвтээд үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

bath

Ханиадны эсрэг ванны давс

Ханиадны эсрэг зөгийн балтай ванны давс нь  бие организмын ханиадны эсэргүүцлийг сайжруулна. Зөгийн бал давстай усанд ороход дулаацаж маш таатай мэдрэмж төрнө. Эрт дээр үеэс далайн давстай ванныг бие организмын дархлааг сайжруулах мөн эмчилгээний зориулалтаар хэрэглэж иржээ. Захиалах бол ЭНД дарна уу.

Нохойн хошуу долоогоны хандтай ванны давс

Долоогоно болон нохойн хошуутай ванны давс нь таны биеийн ядаргаа стрессийг бүрэн тайлж эрч хүч энергээр цэнэглэнэ. Захиалах бол ЭНД дарна уу.

Нарсны давирхайтай ванны давс

Нарсны давирхайтай давс нь тайвшруулж зүрх болон мэдрэлийн системийг сайжруулна. Тус давстай ваннанд ороход давсны үйлчлэлээр нээгдсэн арьсны нүхэнд нарсны давирхай бүр илүү үйлчилнэ.  Захиалах бол ЭНД дарна уу.

Download attached document

« Буцах
© Developed by CommerceLab