ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Хаврын гайхамшиг

2021-04-01

fvfvf

Хавар бол цас хайлж, шинэ амьдрал эхэлж, цэцэг навч дэлгэрч байгаль дэлхий унтаа байдлаасаа сэрж буйг гайхамшгийг харуулахыг сануулдаг улирал юм. Үүний зэрэгцээ сэтгэл санаа ч тайвширч магадгүй бүр догдолж байдаг.  Тиймээс хаврын улирал яагаад чухал болох зарим шалтгааныг дурдъя.

Хавар нь төгс цаг агаартай

Хаврын үзэсгэлэнт тал бол цаг агаар эрс тэс, хүйтэн жавартай өвөл, халуун зун хоёрын хооронд ордогт оршино. Тиймээс хавар бол хамгийн тохиромжтой температурыг авчирдаг сайхан улирал юм. Энэ улирал нь өдөр дулаан гадуур явахад тааламжтай ч үдшийн сэрүүнд халуун хөнжилдөө орж тайван унтахад тохиромжтой. Тухтай, дулаахан хөнжил захиалах бол ЭНД дарна уу.

eeee

Өдөр уртсаж, шөнө богисно

Нарны элч гийсэн, ногоон дэлхий. Гэртээ байж ядна байх бяцхан үрс. Хүйтэн ч биш халуун ч биш хавар бол хүүхдээ салхилуулах хамгийн тохиромжтой улирал. Байгаль бол сэтгэл санааны эмч. Цэцэг навч дэлгэрэх, хацар үнсэж буй зөөлөн салхи нь хүүхдэд хэрэгтэй бөгөөд өвөлжингөө гэртээ байсан уйдаа, бухимдлыг чөлөөлөхөд тусална. Та чанартай хүүхдийн тэрэг хайж байвал ЭНД дарна уу.

gggg

 

Хавар нь байгальтай дахин холбогдох боломжийг олгодог

Хавар болоход хүн бүр гадаа хөгжилтэйгээр цагийг өнгөрөөхийг хүсдэг. Тиймээс ч ууланд гарах, Tэрэлж явах, явган аялах хийх гэх мэт байгалийн аялалд гарж эхэлдэг. Уулын орой дээр гарч гүнзгий амьсгаа аван, холын үзэсгэлэнг харах нь юутай ч зүйрлэшгүй аз жаргал билээ. Ууланд гарахад уулын зориулалтын хэрэгсэл хэрэг болдог, захиалах бол ЭНД дарна уу.

yyyy

Хаврын их цэвэрлэгээ

Шинэ улирал эхэлж буйтай холбоотой их цэвэрлээний ажил эхэлдэг. Нар гэрэлтэж, цэвэр агаар, хүсэл эрмэлзэл бий болсноор өвлийн тоосонд дарагдсан гэр орноо цэвэрлэх нь  баяр баясгалан болдог. Эцсийн эцэст, шаргуу хөдөлмөрлөсний дараа цэвэрхэн гэрт тайвшрах шиг сайхан зүйл байхгүй.

eeee

 

Нийслэл хотод хаврын цаг агаарыг урьдчилан таамаглах аргагүй байж болно. Нэг өдөр дулаан, нартай, маргааш нь хүйтэн, салхитай. Улирлын өөрчлөлт, температурын хэлбэлзэл нь биднийг ханиад хүрэх, өвдөхөд илүү өртөмтгий болгодог. Энэ хавар ханиаднаас урьдчилан сэргийлэх, вирусын эсрэг бие махбодийн хамгаалалтыг сайжруулахын тулд дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Дархлаа дэмжих витаминууд захиалах бол ЭНД дарна уу.

ooo

 

« Буцах
© Developed by CommerceLab
//