ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Валентин: Дахиад л сарнай, шоколад уу?

2021-02-02

1

Энэ жилийн хувьд хосуудын хувьд хатуу хөл хорио, дэлхий нийтийн цочроосон өвчин гээд олон хүчин зүйлээс шалтгаалан гэгээн хайрын өдрийн тэмдэглэлт нилээд өөр байх нь ээ. Гэвч уламжлал болсон бие биедээ бэлэг өгдөг зан үйлд хэн саад болох билээ? Өгдөгөө л өгнө гээд арай цэцэг, шоколад авахаар төлөвлөсөн юм биш биз? Мартагдашгүй, сэтгэлд хоногших бэлэг бэлдэхэд тань туслах дараах зөвлөгөөг хүргэж байна.

Романтик үдэш

 0

Энэ жил гадуур тэмдэглэх боломжгүй тул үдшийг гэртээ романтик өнгөрүүлэх хамгийн оновчтой шийдэл бол “дарс”. Аль хэдийн төлөвшсөн, нялууралд дургүй хосууд дарстай үдшийн утга учирыг мэднэ дээ.

Түүнд таалагдах нь гарцаагүй бэлэг

0

Хайртай хүнээсээ асуулгүй яг таалагдах бэлэг сонгоно гэдэг тийм ч амар биш. Тиймээс түүний сонирхол, амьдралын хэв маягт тохирсон бэлэг бэлэглэх нь илүү тохиромжтой. Ном унших дуртай бол киндл, спортын төрлөөр хичээллэдэг бол дасгалын хэрэгсэл, утасгүй чихэвч, усны сав гэх мэт бэлэг бэлэглэж болох шүү дээ.

Уламжлал болсон хос хувцас

 0

Хос хувцсаар ижилсдэг романтик насаа өнгөрөөсөн ч найз бүсгүйнхээ (ихэвчлэн) хос хувцастай болъё гэх “шахалтад” өртсөн бол хос унтлагын хувцас сонгоорой. Нэгэнт л гэртээ өмсөх тул загвар, өнгөн дээр санаа зоволгүй найз залуу, бүсгүйнхээ сонирхолд нийцүүлээрэй.

Түүний хайрыг татах бэлэг

Хайрт тань номын хорхойтон бол дуртай зохиолынх нь хуучны эсвэл хамгийн ховор хэвлэлийг олж бэлэглээрэй. Түүнчлэн хайртай зохиолоо өөр өөр хэл дээр хэвлэгдсэн хувилбараар нь цуглуулах дуртай хүмүүс ч байдаг. Ном бол энгийн ч гэлээ эгэлгүй бэлэг шүү. Мөн номонд дурладаг хүмүүс тэмдэглэлийн дэвтэрт ч дуртай байх нь бий. Иймд сайн чанарын цаастай, төлөвлөлт, тэмдэглэл хөтлөхөд тохиромжтой дэвтэр сонгосон ч болно. 

Зэрэгцэн сууж байгаад ертөнцөөс “тасарч” дуртай дуугаа хамгийн чанга дээр нь тавиад сонсмоор байвал чихэвч салаалагч бэлэглэж болно шүү дээ.

jio

Хамгийн сонгодог бэлэг

Хамгийн сонгодог хайрын илэрхийлэл бол гараар бичсэн захидал гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Хүн бүхэн сэтгэл догдлуулж, нулимс дуслуулах уярам захидал бичиж чадахгүй ч дотоод сэтгэлээ уудалж, баяр талархал, хайр халамжаа илэрхийлэхэд танд зөвхөн сэтгэл, үзэг, цаас л хангалттай.

fdg

Дэггүй бэлэг

Нэг удаа бэлэг өгч, авсан болоод өнгөрөхийн оронд насан туршдаа ярьж инээх, дурсах хөгжилтэй, дэггүй бэлгийг яагаад хайрын өдрөөр бэлэглэж болохгүй гэж? 

 vn

Сонирхолтой болгохын тулд сонирхолтой зүйл л турших хэрэгтэй. Байнга бөөрөнхий эсвэл дөрвөлжин жигнэмэг идэх нь уйтгартай шүү дээ.

 gj

Та түүнийг ариун цэврийн өрөөнд сууж байхад нь хүртэл инээлгэнэ гээд бод доо. Хайртай хүнийнхээ нүүрэнд үргэлж инээмсэглэл тодруулах шиг сайхан зүйл хаа байх вэ дээ... 

« Буцах
© Developed by CommerceLab
//