ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

ХУРИМЫН БЭЛЭГ СОНГОХОД ТУСЛАХ ХӨТӨЧ

2020-09-03

sdf

Эрт дээр үеэс Монголчууд зуны адаг болон намрын эхэн сарыг хурим найрын улирал хэмээн цохон тэмдэглэдэг байсан бөгөөд өдгөө хүртэл энэ уламжлал огт алдагдаагүй билээ. Урд нь хуримыг цомхон хийхийг эрмэлздэг байсан бол одоо үед эсрэгээрээ болж ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон. 

Энэхүү дурсамж дүүрэн өдөр наран мандахаас жаргах хүртэл, сүйт бүсгүйгээс эхлээд л бүх зүйл өө сэвгүй, нүд хужирлаж, дуу алдам сайхан байдаг. Гал голомтоо бадрааж буй хосын хуриманд уригдсан зочид тэдний баяр дээр баяр нэмэн аз жаргалтай мөчийг нь хуваалцахын сацуу бэлэг сонгох амаргүй даваатай тулгардаг билээ.

Одоо үед завгүй амьдралын хэв маягт шилжээд буй энэ зууны хүмүүс бид амар аргыг сонгож бэлэн мөнгө өгөх нь олонтаа болжээ. Мөнгө өгөх нь зөв бэлгүүдийн нэг ч, бэлэг худалдаж авч өгөх нь жаргалтай хосуудад баяр нэмэхийн тулд цаг зав, хичээл зүтгэл гаргасныг илтгэнэ. Ийм учраас хуримын бэлэг сонгох нь зочид гийчдийн толгой өвтгөсөн том асуудал юм. Иймээс бид бэлэг сонгох хэд хэдэн аргуудыг танилцуулж байна.

jh

Хүслийн жагсаалт байгаа эсэхийг харах

Хүслийн жагсаалтын талаар та хаа нэгтээ сонсож байсан уу? Энэхүү жагсаалт нь дэлхийн олон улсад тэр дундаа АНУ-д хуримын ёслолд заавал байх ёстой уламжлалын нэг хэсэг хэдийн болжээ. Энэ нь хуримд уригдсан зочдод сүйт бүсгүй, сүйт хархүүд ямар бэлэг хэрэгтэй, тэдний юу хүсч байгааг мэдэхэд тусалдаг бөгөөд хуримлагч хосуудад хэрэггүй эсвэл давхардсан бэлэг өгөхөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Хүсэл, мөрөөдлүүдээ багтаасан хүслийн жагсаалтаа хосууд жагсаан бичих ба хүрэлцэн ирэх зочиддоо тараана. Хэд хэдэн арга байдаг бөгөөд хамгийн шалгарсан нь хуримын урилгандаа хавсаргах юм. Хүслийн жагсаалтдаа хуримын зохион байгуулагчийн дугаарыг заавал бичээрэй. Мөн зочдод онлайнаар буюу и-мэйлээр нь илгээх эсвэл нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэж буй энэ үед групп үүсгэж тарааж болох юм. Улмаар хосууд ч хүссэн бэлгээ авч , таныг ч бодолд автуулахгүй, цаг зав хэмнэх юм.

“Тандалт” ажиллагаа

Хэрэв хосууд хүслийн жагсаалт гаргаагүй бол тэдний сонирхол, хоббинд тулгуурлан бэлэг бэлдэж болно шүү дээ. Хүмүүс бид их ажилдаа дарагдан, хийхийг хүсдэг зүйлээ умартах үе цөөнгүй. Тиймээс “тандах” ажиллагаа эхлүүлэн тэдний дуртай зүйлсийг нь олоорой. Хэрэв та дотнын найз нь бол дэндүү амархан арга байх болно. Хосуудтай тийм ч нягт холбоотой биш байх нөхцөлд ойр дотны хүмүүсээс нь асуух нь зохимжтой.

Бэлэн мөнгө өгөх

Мэдээж хуримын зардал, байр гэх мэтээр шинэхэн хосуудад маань мөнгөний хэрэгцээ их гарч ирдэг. Тиймээс ч хэрвээ бэлэг сонгох завгүй эсвэл сонголтгүй байвал та бэлэн мөнгөө дугтуйнд хийж өгөх нь тохиромжтой.

ty

Хурим найрын сарыг тохиолдуулан Номин Хоумстайл дэлхийн алдартай брэндүүддээ 50 хувь хүртэлх хямдрал зарлаж, купонтой худалдаа эхлүүлсэн бол Номин Электрониксийн зүгээс давхар давхар бэлэгтэй, хямдралтай урамшуулал зарласан байгааг дуулгахад таатай байна.

Та шинэхэн гэр бүл болж буй хосууддаа зөв, хүссэн бэлгийг нь сонгож баяр дээр нь баяр нэмээрэй. Таны сонголт оновчтой, мэргэн байг хэмээн ерөөе.

« Буцах
© Developed by CommerceLab