
Танд харьцуулах бараа байхгүй байна.
Сагсанд бараа байхгүй байна.
Тавтай морилно уу!
Танд харьцуулах бараа байхгүй байна.
Сагсанд бараа байхгүй байна.
Цаг уурын эрс тэрс уур амьсгалтай манай орны хувьд улирал солигдох бүрт арьс арчилгаагаа сольж, анхаарал тавих хэрэгтэй байдаг. Нэн ялангуяа өвлийн тэсгэм хүйтэнд арьс хуурайшиж, чийгшлийн хэмжээ багасаж, үрчлээ үүсдэг тул тоолгүй өнгөрөөж огт болохгүй.
Арьсаа гүн чийгшүүлэх, байгалийн гаралтай, чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, мөн түүнчлэн гэрийн нөхцөлд авах арга хэмжээ, тогтмол хийгдэх арьс арчилгааны алхмуудыг жавар тачигнасан эдгээр өдрүүдэд мартаж болохгүй. Өвөл дөнгөж ид дундаа орж байна, бид танд мэдэхэд илүүдэхгүй өвлийн улиралд арьсаа арчлах 7 чухал зөвлөгөөг хүргэж байна.
Гадаа хүйтэн байгаа ч та хангалттай хэмжээний ус уух ёстой, учир нь агаарын чийгшил багассанаар арьс чийгшилгүй болж, гэмтдэг. Мөн өдөр тутмын арьс арчилгаанаасаа гадна сэрүүн хүйтний улиралд гэр орондоо агааржуулагч тогтмол хэрэглээрэй. Агааржуулагч нь агаарыг сайтар чийгшүүлдэг ба арьс агаартай харилцан хүртэж байдаг. Агаарт хэдий чинээ чийгшил байна бидний арьсанд эргээд төдий чинээ чийг шингэдэг.
2. Нүүр цэвэрлэгчээ зөв сонгох
Ихэнх нүүр цэвэрлэгч арьсыг хуурайшуулдаг тул чийгшүүлэгч сайтай нүүр цэвэрлэгч сонгох хэрэгтэй. Хөөсөн савангийн төрлийн нүүр цэвэрлэгч нүүрийг хуурайшуулах талтай байдаг тул чийгшүүлэгч өндөртэй тосон цэвэрлэгч хэрэглээрэй. Нүүрээ цэвэрлээд чийгшүүлэх тосоо түрхэхээ мартуузай. Хүйтэн, хуурай уур амьсгалтай энэ улиралд та арьсаа чийгшүүлэх бүхий л аргыг ашиглаарай. Өөрт тохирох нүүр цэвэрлэгчээ ЭНДЭЭС сонгоорой.
Арьс хуурайшиж, загатнасан үед л арьсыг гуужуулах хэрэгтэй гэж санагдах байх л даа, гэхдээ өвлийн улиралд арьсыг эрүүл байлгах хамгийн үр ашигтай арга юм. Зөвхөн хуурайшсан, үхэжсэн арьсны эсээс салахаас гадна арьсыг сэргээж, гоёмсог шинэ арьсны эсийг бий болгоно гэсэн үг. Арьс гуужуулах бүтээгдэхүүнийг ЭНДЭЭС захиалаарай.
Гадаа хүйтэн байхад халуун шүршүүрт орж, ваннд хэвтэж биеийн дулаанаа нэмэгдүүлнэ гэсэн бодлууд таны хорхойг хөдөлгөж байна уу? Гэвч эдгээр өдрүүдэд дээрх аргууд толгойд орж ирвэл НӨҮ НӨҮ... Халуун ус таны арьсан дахь чийгшлийг ууршуулахаас гадна шаардлагатай тослогийн хэмжээг үгүй хийдэг. Бага зэрэг хүйтэн бүлээн шүршүүрт богино хугацаанд ороход л таны арьсны өнгөн хэсгийг эрүүл болгоно.
Нүүрний тос, биеийн лосионоо зөв сонгоорой. Өвлийн улиралд арьсны чийгшлийг хангахад усан бүтэцтэйгээс илүү өтгөн, тосон бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж зөвлөж байна. Арьсаа цэвэрлэж, шүршүүрээс гарч ирсэн даруйдаа л чийгшүүлэгч, лосионоо түрхээрэй. Арьсны онцлогтоо тохирох чийгшүүлэх тосыг ЭНДЭЭС захиалаарай.
Өвлийн улирал ямар ч эргэлзээгүйгээр таны арьсанд цэвдэг хандаж чадна. Бид уруулаа хатаж, хагарахаас хамгаалж уруулын тос халаасандаа байнга авч явдаг. Яг үүнтэй адил бид өвлийн улиралд арьсаа хамгаалж болох бүхий л зүйлийг хэрэглэж л арьсаа хамгаалж үлдэнэ. Хүчтэй ширүүн салхи л арьсанд тухгүй байдлыг авчирдаг тул хүзүү, гарын арьсаа хамгаалж ороолт, бээлийг байнга хэрэглээрэй.
Зуны улиралд нарны хэт ягаан туяаны хор их байдаг ч, бүх л улирлын турш нарны хамгаалалттай тос хэрэглээрэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Нарны хорт ягаан туяанаас болж арьсны хорт хавдраар өвчлөгчдийн тоо ихсэж байгаа учир гэрээсээ гарах бүрдээ нарны хамгаалалтаа битгий мартаарай. Дор хаяж SPF 30-тайг өдөр тутамдаа түрхэх нь зүйтэй. Арьсны хорт хавдрын инститиут 2 цаг тутамд мөн хэт их хөлөрсний дараа нарны тосоо сэргээж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.buymeonce.com