ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

WWW.NOMIN.MN САЙТААС ОНЛАЙН ЗАХИАЛГА ХИЙХ ЗААВАР

2020-07-06

0

Байнгын үйлчлүүлдэг дэлгүүрээрээ гэртээ байхдаа хэсэж, цаг хугацаагаа хэмнэн худалдан авалт хийх боломжтой болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Бид та бүхэнд онлайн худалдан авалт хийхдээ ашиглах боломжтой боломжууд болон бусад мэдэхэд илүүдэхгүй зөвлөгөөг хүргэж байна.

Бүтээгдэхүүний төрлүүдээр салбарлуулан ангилсан тул танд бүтээгдэхүүнээ хайж олоход илүү хялбар. "Ангилал" хэсэг рүү орж худалдан авахыг хүссэн бүтээгдэхүүнээ харах боломжтой ба бүтээгдэхүүнээ илүү нарийвчилан үнэ, брэнд, хэмжээ, хүчин чадал гэх зэрэг үзүүлэлтээр хайж болно. 

1

Та бүтээгдэхүүнээ сонгоод "Сансанд хийх" товчлуур дээр даран сагслах ба та "бараа нэмэх" хэсэг дээр дарснаар худалдан авалтаа үргэлжлүүлэх, хэрэв тооцоо хийх бол "сагсаа харах" хэсэг дээр дарна уу.

2

Хэрэв та гишүүнчлэлийн картгүй бол танд дуулгах сайхан мэдээ байна. Бид Номин бонус карт хараахан аваагүй байгаа хэрэглэгчдэдээ дараагийн худалдан авалтанд ашиглах боломжтой 3 хувийн хөнгөлөлтийн купон бэлэглэж байна. Хөнгөлөлтийн купон таны эхний худалдан авалтын баримтан дээр очихыг сануулж байна.

3

Номин бонус картгүй хэрэглэгчид "Зочин" гэсэн сонголтыг сонгож худалдан авалтаа үргэлжлүүлэх бол гишүүнчлэлийн карттай хэрэглэгчид "Нэвтрэх" сонголтыг сонгон бонус картын дугаар эсвэл бүртгэлтэй утасны дугаараа хийж, нууц үгээ оруулан нэвтэрнэ.

Та нууц үгээ мартсан эсвэл бүртгэлтэй дугаараа солих бол www.bonus.nomin.mn сайтад хандах эсвэл 1800-2888 дугаарт холбогдоно уу. Нууц үгээ 5 удаа буруу оруулсан тохиолдолд автоматаар таны эрх хаагдана гэдгийг анхаарна уу.

4

Та өөрийн хуримтлуулсан бонус оноогоо хасуулж хөнгөлөлт эдлэхийг хүсвэл "Төлбөрийн төрөл" хэсэг дээрх "Бонус оноогоо хасуулах уу" хэсгийг чагтална уу. Бонус оноогоо хасуулах бол таны бүртгэлтэй дугаарт баталгаажуулах код ирэх ба тэрхүү кодыг оруулснаар та бонус оноогоо хасуулах боломжтой.

5

Хамгийн сүүлд та төлбөрийн хэрэгсэлийг сонгож худалдан авалтын төлбөрөө хийснээр таны худалдан авалт дуусна. Танд амжилт хүсье :-)

6

2020-07-08 atazora

http://mewkid.net/when-is-xicix/ - Dosage For Amoxicillin 500mg <a href="http://mewkid.net/when-is-xicix/">Amoxicillin 500 Mg</a> yrp.xnke.eshop.nomin.mn.cjq.be http://mewkid.net/when-is-xicix/

2020-07-08 uwaowodob

http://mewkid.net/when-is-xicix/ - Amoxicillin 500 Mg <a href="http://mewkid.net/when-is-xicix/">Amoxicillin Without Prescription</a> czf.bkhn.eshop.nomin.mn.cqn.hs http://mewkid.net/when-is-xicix/

2020-07-20 Jerrycic

Знаете ли вы? Русские мечтали о шапке-невидимке, а древние греки — о кольце невидимости. В Чехословакии и СССР был свой «поцелуй победы». Мама и четверо детей снимают фильмы о своей жизни во время войны. В роскошном болонском фонтане горожане стирали бельё и справляли нужду. Индонезийской закуской начиняют пирожки, посыпают рис и кладут в лапшу и супы. [url=http://arbeca.net/]arbeca.net[/url]

Коммент бичих

* Заавал бөглөх талбарууд

« Буцах
© Developed by CommerceLab