ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Зөгийн балны ид шид

2021-03-25

gbg

Зөгийн балын хэрэглээ нь жин хасах, дархлаа дэмжих, ой тогтоолт сайжруулах, хуурай ханиалга зогсоох, энерги өгөх гэх мэт маш олон давуу талтай. Түүнд агуулагдах шим тэжээлийн элементүүд нь антиоксидант ба бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг бөгөөд зөгийн бал нь хоолны дуршил бууруулдаг гэж үздэг. Зөгийн балтай эрүүл ундаа хэрэглэх нь чихрийн хэмжээг хэт их нэмэгдүүлэхгүйгээр зөгийн балыг тогтмол эдлэх хамгийн сайн арга юм.

Өдөр тутамд зөгийн бал хэрэглэх 5 шалтгаан

1. Аюултай бактеритай тэмцэнэ

Дээр үед зөгийн бал нь хоолны төрөл биш эмийн төрөл байсан. Яагаад гэвэл зөгийн бал нь сальмонелл, E. coli зэрэг олон төрлийн бактериудтай тэмцэх чадвараараа алдартай.

2. Хуурай ханиалга, хоолой ирвэгнэхийг тайвшруулна

Зөгийн бал ханиалгыг тайвшруулж чадна гэсэн яриа бол зөвхөн дам яриа биш юм. Ханиаж, хоолой ирвэгнэх үед 2.5 мл-ийн хэмжээтэй зөгийн бал хэрэглэх нь ихэнх ханиадны эмүүдээс үр дүнтэй болохыг шинжлэх ухаан баталсан юм.

3. Жин хасахад тусална

Элсэн чихэр хэрэглэхийн оронд зөгийн бал хэрэглэх хэрэгтэй. Элсэн чихэр болон бусад чихэрлэг амтлагчууд калор ихтэйгээс гадна тэжээллэг чанар байдаггүй. Таны бие шаардлагагүй өөхийг уусгахын тулд зайлшгүй шаардлагатай тэжээлийг зарцуулдаг. Бидний ихэнх чухал тэжээллэг бодис, витаминууд энд дасдаг тул бид цэвэр элсэн чихэр эсвэл элсэн чихрийг бусад хэлбэрээр залгихын зэрэгцээ жин нэмдэг. Чухам иймээс л зөгийн бал нь тэжээлийн сайн эх үүсвэр болж, элсэн чихэр орлуулснаар жин буурахад тусалдаг.

4. Метаболизм дэмжинэ

Зөгийн балыг пребиотик хоол хүнс гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь таны гэдсэнд амьдардаг сайн бактерийг тэжээх чадвартай гэсэн үг юм.

5.Нойрыг сайжруулдаг

Та шөнөжингөө тааз ширтээд унталгүй эргээд, сэрүүн хэвтдэг үү? Аяга сүү, зөгийн балыг хурдан унтахын тулд хэрэглээрэй.

Эрүүл Смүүти

fgb

 

Эрүүл мэндэд ач тустай олон смүүти байдаг. Гэвч смүүтиг амттай болгохын тулд зарим хүмүүс нэмэлт амтлагч болох жимсний шүүс эсвэл бүр элсэн чихэрт хэрэглэдэг. Үүний оронд та халбага зөгийн бал хэрэглэхэд л болно.
-2 аяга тараг
-1 бүтэн банана
-2 халбага овъёос
-4 х/х зөгийн бал хийгээд л болоо

Кофе ба зөгийн бал

fvfv

Та хар кофе ууж чаддаггүй эсвэл дургүй юу? Кофендоо байнга элсэн чихэр хийж ууж байна уу? Элсэн чихрийн оронд халбага зөгийн бал хийгээд үзээрэй

-Кофе

-1 x/x зөгийн бал

Зөгийн бал,нимбэг, цагаан гаатай цай

lolo

Цагаан гаа, нимбэг, зөгийн бал нь тоолж баршгүй ач тустай. Тиймээс ч их ажлын дараа, өвдсөн үед уухад тааламжтай байдаг.

-Цай

-1 зүсэм нимбэг

-1 зүсэм цагаан гаа

-1 x/x зөгийн бал

Зөгийн балтай коктейл

dscsdc

Зөгийн балтай коктейл гоё сонсогдож байгаа биз? Архины хүчтэй амтыг дарсан, чихэрлэг таатай амттай коктейлны жорыг санал болгож байна

 -50 мл Жин (Gin)

 -2 x/x зөгийн бал

-2 x/x нимбэгний шүүс

Та дээрх зөвлөгөөнүүдэд орсон орцыг захиалах бол доорх үгнүүд дээр дарна уу.

Эрүүл Смүүти бэлтгэх орц:

- 2 аяга тараг

- 1 бүтэн банана

- 2 халбага овъёос

- 4 х/х зөгийн бал

Холигч 

 Кофе ба зөгийн бал бэлтгэх орц:

Кофе

- 1 x/x зөгийн бал

Зөгийн бал,нимбэг, цагаан гаатай цай бэлтгэх орц

Цай

- 1 зүсэм нимбэг

- 1 зүсэм цагаан гаа

- 1 x/x зөгийн бал

 Зөгийн балтай коктейл бэлтгэх орц

- 50 мл Жин (Gin)

- 2 x/x зөгийн бал

- 2 x/x нимбэгний шүүс

You must be logged in to post a comment.

click here to log in

« Буцах
© Developed by CommerceLab
//