ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Үйлчилгээний нөхцөл

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

NOMIN.mn нь  Номин Тав Трейд ХХК -ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд Номин сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж буй бүх төрлийн бүтээгдэхүүнээс онлайнаар худалдан авах боломжтой. Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр https://nomin.mn/ сайтаар үйлчлүүлнэ үү.

  1. Худалдан авагч захиалга хийхийн өмнө журамтай танилцсанаар манай үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
  2. Захиалга хийгдснээр nomin.mn нь Номин Тав Трейд ХХК -ийн зүгээс болон худалдан авагчийн хяналтанд захиалгын үйл ажиллагаа явагдана.
  3. NOMIN.mn нь 24 цагийн үйл ажиллагаатай, бараа захиалга энэ хугацаанд автоматаар хийгдэнэ.
  4. Онлайн худалдааны мэргэжилтэн нь бүх өдөр 09.00-20.00 цаг хүртэл ажиллана.
  5. Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
  6. Сайтын аюулгүй байдал болон гишүүний мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  7. Худалдан авагчийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт болон гомдлыг цахим зурвас болон 1800-2888 утсаар хүлээн авч зохих журмын дагуу шийдэж өгнө.

2. БАРАА ЗАХИАЛГА

Интернэт худалдаа

Худалдан авагч

Захиалагчийг барааны мэдээллээр хангана.

Та өөрийн сонгосон барааны мэдээлэл болон зурагтай сайтар танилцах.  Хэрвээ ойлгомжгүй болон зургийн хувьд хангалтгүй байвал онлайн худалдааны мэргэжилтэнтэй холбогдоно.

Захиалагчийн барааны худалдан авалтын талоныг бүртгэлтэй имэйл хаягаар илгээдэг учир мэдээлэл үнэн зөв байх.

Захиалга хийх явцад өөрийн мэдээллийн үнэн зөв эсэхийг худалдан авагч өөрөө хариуцна.

Баталгаажсан худалдан авалтыг 89000 төгрөгнөөс дээш тохиолдолд хүргэлт үнэгүй.

Худалдан авагч өөрийн сонгосон бараагаа захиалаад төлбөрөө бүрэн шилжүүлсний дараа захиалга  баталгаажина.

 

Барааг бүрэн бүтэн очсон талаар тодруулна.

Хүргэлтээр бараа очиход сав баглаа боодол, гадна, дотор сэв болон ажиллагааг нь шалгаж авна. /Тэр дор нь шалгах боломжгүй барааг асуудал гарсан тохиолдолд 24 цагийн дотор хариу мэдэгдэнэ /

Номин баталгаагаар буцаагдсан барааны төлбөрийг ажлын өдрүүдээр 1 хоногийн  дараа данс руу шилжүүлнэ.

Бараа буцаалт Номин баталгаагаар зохицуулагдана.

 

Худалдан авалтын үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

 3. ТӨЛБӨР, ТООЦОО

-          Сайтад байрлуулсан онлайн үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн болон бөөний үнэ болно

-          Сайтаас худалдан авалт хийж байгаа тохиолдолд Номин бонус карт уншиж хэрэглэгчийн номин бонус картын дансанд хуримтлагдана . / Номин бонус хасагдахгүй болно./

-          Төлбөрийг дараах нөхцөлөөр хийнэ.

  1. Дансаар
  2. Картаар
  3. Банкны данс хоорондын шилжүүлгээр
  4. Жижиг барааны хүргэлт бол хүргэлтийн ажилтанд бэлнээр төлбөрийг төлж болно. /Зарлагын баримтанд гарын үсэг зурна/

4. ХҮРГЭЛТ

  1. Хүргэлт 89000 төгрөгнөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдол хүргэлт үнэгүй. /24 цагийн дотор/
  2. 89000 төгрөгнөөс доош үнийн дүнтэй барааг + 2500 төгрөгөөр хүргэлт хийнэ. /24 цагийн дотор/
  3. Яаралтай хүргэлт бол 15000 төгрөгөөр хүргэлт хийнэ. /4 цагийн дотор/
  4. Хүргэлт хийх хот доторх хүргэлт хийх хязгаарууд
    1. Баруун зүгт: Номин Агуулах Худалдаа 22-н товчоо салбар, Орбитын эцсийн буудал
    2. Зүүн зүгт: Баянзүрхийн товчоо, Шар Хадны эцсийн буудал, хуучнаар Гачууртын цагдаагийн пост
    3. Хойд зүгт: 7 буудал, Дамбадаржаа болон Баянхошууны эцсийн буудлууд
    4. Урд зүгт: Зайсан толгойн ойр хавийн хороолол, Нисэх болон Яармаг
    5. Дээрх хязгааруудаас давах бол 1км-1800 төгрөгийн төлбөр бэлэн мөнгөөр тооцох болно.

5. НОМИН БАТАЛГАА

  1. Мөнгөө буцаах баталгаа 100%

Хэрэглэгч таны худалдан авсан бараа тань таалагдахгүй байвал уг бараагаа 24 цагийн дотор бэлэн мөнгөөр буцаах боломжтой ба бид таны мөнгийг 100% эргүүлэн олгоно.

-          Мөнгөө буцаах баталгаа нь хувилж, олшруулах боломжтой бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, үнэт эдлэл, гоёлын хувцас, дотуур хувцаст хамаарахгүй.

-          Буцаах бараа нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн үзэмжийг алдагдуулаагүй, дагалдах иж бүрдэл нь бүрэн байх шаардлагатай.

  1. Хямд үнийн баталгаа цаг бүр

Таны авсан эсвэл авах гэж байгаа бараа өөр ижил төстэй дэлгүүрт хямд байгааг анхдагч болон мэдээлснээр үнийн зөрүүг 200%-иар олгоно. Анхдагч биш мэдээлэгчид тухайн барааны үнийн зөрүүг 110%-иар олгоно. Худалдан авсан барааны хувьд 3 хоногийн дотор хүчинтэй байна.

-          Үйлчлүүлэгчийн худалдан авсан буюу мэдээлж буй бараа нь нэр төрөл, брэнд, үйлдвэрлэсэн улс, хэмжээ, загвар, өнгө, савлагаа, онцлог шинж зэргээрээ ижил байх нөхцөлд энэхүү баталгааг олгоно.

-          Хямд үнийн баталгаа нь ашиглах хугацаа дуусахад 7 хоног буюу түүнээс бага хугацаа үлдсэн барааны хувьд хамаарахгүй.

-          Ижил төстэй дэлгүүр гэдэгт Мэргэжлийн хяналтын газраас гаргасан худалдаа үйлчилгээний газарт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан Агуулах худалдаа, Хайпермаркет, Их дэлгүүр, Супермаркет болон Дэлгүүр ангиллын Нэгдсэн менежмент, зохион байгуулалттай худалдаа, үйлчилгээний төвүүдийг хамруулан ойлгоно.

  1. Сэтгэл ханамжийн баталгаа 100%

Хэрэглэгч таны худалдан авсан бараа сэтгэлд тань үл нийцвэл 72 цагийн дотор буюу 3 хоногийн дотор хүссэн бараагаараа сольж авах эсвэл 24 цагийн дотор 100% буцаалт хийх боломжтой

-          Сэтгэл ханамжийн баталгаа нь хувилж, олшруулах боломжтой бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, үнэт эдлэл, гоёлын хувцас, дотуур хувцаст хамаарахгүй.

-          Буцаах бараа нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн үзэмжийг алдагдуулаагүй, дагалдах иж бүрдэл нь бүрэн байх шаардлагатай.

  1. Бонус карт 10%

Жижиглэнгийн үнээр авсан барааны үнийн дүнгийн 3-10%-ийн бонусыг (сүүлийн 2 жилд хийсэн худалдан авалтын дүнгээс хамаарна) картанд тань олгоно”

  1. Үнэгүй хүргэнэ

Хэрэглэгч та 89,000₮-с дээш худалдан авалт хийвэл хот дотор үнэ төлбөргүй, түргэн шуурхай, найдвартай хүргэж өгнө”

-          Хэрэглэгчийн худалдан авсан 89,000 төгрөгөөс дээш үнэтэй бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүргэлтийн бүс дотор үнэгүй хүргэж өгнө.

-          Үнэгүй хүргэлтийн бүсийг доорх цэгүүдээр хязгаарлана.

  1. Баруун зүгт: Номин Агуулах Худалдаа 22-н товчоо салбар, Орбитын эцсийн буудал
  2. Зүүн зүгт: Баянзүрхийн товчоо, Шар Хадны эцсийн буудал, хуучнаар Гачууртын цагдаагийн пост
  3. Хойд зүгт: 7 буудал, Дамбадаржаа болон Баянхошууны эцсийн буудлууд
  4. Урд зүгт: Зайсан толгойн ойр хавийн хороолол, Нисэх болон Яармаг

Манайхыг сонгосонд баярлалаа