ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Тогосын цөс

Барааны код:

01sh801-0802

Хүргэлт:

2500₮

Бэлэн байгаа эсэх: Бэлэн

Онлайн үнэ ₮ 24,999
  • 2-с дээш авбал

    ₮ 22,399

    Жижиглэнгийн үнээс хэмнэлт

    ₮ 5,200

Дэлгэрэнгүй

Ази дорно дахины Ромео Жулетта хэмээгддэг нэгэн хайрын гэгээн түүхийг өгүүлэх энэхүү ном нь Юань улсын төгсгөл үед амьдарч асан Юньнаны захирагч Базарбарам вангийн охин авьяаслаг шүлэгч Агай гүнжийн гэгээн хайр, ариун мөр, гунигт хувь тавилангийн тухай өгүүлнэ.

Юань улсыг түлхэн унагасан улаан алчууртны бослого ид дэгдэж асан тэр цагт Агай гүнжийн эцэг Базарбарам вантан бээр үр удам үндэс угсааг эрхэмлэгч алтан ургийн зөрчиж болохгүй цааз хязгаарыг алхаж нэгэн шийд гаргасан юм. Энэ нь Юань гүрний баруун өмнөд биеийг хамгаалахын төлөөнөө улаан алчууртныг хавсран дарсан Дали нутгийн захирагч харь үндэстэн Дуань гүнийг дэргэдээ тогтоон барихын тулд хайртай охин Агайгаа богтлон өгөх шийдвэр байжээ. Хайр сэтгэлээ золин байж харь үндэстний эрд очсон монгол бүсгүй Агай гүнжтэн гараасаа хөтлөх үрийн заяагаа үргээлгэн байж үе улиран захирч ирсэн дээдсийн зарлигт Юньнаныг түймэрдэх их аюулыг сөргүүлж тавьсан цурмын галыг асаах цучил болон очсон юм.

Гэвч хожмын үйл явдлууд, урган боссон учир шалтгаан, буруу санаатны хорт явуулга, дасан ижилдсэн тэдний амьдралд давж туулшгүй зовлон болохын цагт, хайр сэтгэлийнхээ гэгээн үнэний төлөө хатуу зарлигт толгой бөхийн, бүлээн нулимс яруу шүлгээ цацал болгон өргөөд одсон залуухан бүсгүйн зүрхнээс урссан хайр, унагасан нулимс, ивэлсэн шүлэг 650 жилийн туршид түүхийн цоохор хуудсыг дамжин өртөөлсөөр өнөө уран зохиолын хэлнээ буун, уншигч таны гар дээр очиж, гэгээн хайрын нандин түүхээ номын хуудсанд шивнэн өгүүлж байна.


Additional Information

Брэнд Үгүй
Барааны код 01sh801-0802
Баталгаат хугацаа /сараар/ 0
  1. Энэ бүтээгдэхүүний анхны сэтгэгдэл

Та өөрийн сэтгэгдлээ бичнэ үү

Та энэ бүтээгдэхүүнд үнэлгээ өгнө үү? *

  1 од 2 од 3 од 4 од 5 од
Үр дүн
Чанар
Үнэ

Санал болгох бараа