ЯГ ОДОО ЗАЛГА
1800-2888
Карт0Item(s)

Сагсанд бараа байхгүй байна.

Product was successfully added to your shopping cart.

Үзэхүйн хязгаар

Барааны код:

01SH801-0297

Хүргэлт:

2500₮

Бэлэн байгаа эсэх: Бэлэн

Онлайн үнэ ₮ 24,999
  • 2-с дээш авбал

    ₮ 22,399

    Жижиглэнгийн үнээс хэмнэлт

    ₮ 5,200

Дэлгэрэнгүй

ҮЗЭХИЙН ХЯЗГААР-аас түүсэн #шүр , #сувдууд -Өөрсдөөсөө илүү гарсан нэгэнд бид үргэлж өөч ханддаг. Өөрөө өөрсдийгөө таашаах маань бусдыг таашаахаас хамаагүй илүү байдаг. Ай, таашаал аа гэж! -...бусдад тус болж, бусдын баярлаж буйг харан таашаал амсдаг цөөнгүй хүнийг таньдагтаа би бахархдаг... -Ээмэг бөгжхөнөөс л таашаал авч чаддаг чи ёстой жаргалтай хүн. Жаргалтай хүн шүү, чи, сурвалжлагч аа! Харин би... -Заримдаа би хүмүүсээс айдаг. Хүмүүсийн дунд байна гэдэг миний хувьд аймаар юмны нэг. -Атаархал... Тэр жинхэнэ аймаар. Танихгүй хөршүүдээс биш таван жил нөхөрлөж буй андаас л атаархлын сум ирдэг нь.. -Гэгээрэл авралыг өөрөөсөө биш өрөөлөөс-Бурхадаас, ариусал цэвэршлийг дотроосоо биш алсаас-Тэнгэрээс хайх нь аймшигтай төөрөгдөл. -Эмэгтэй хүн эр бүхэнтэй үнэрээ хувааж, эрээ цээрийг умартан явааг харахад аймаар байдаг. Тийм хүмүүсийн нүднээс бүсгүй хүний нандин чанарын нууц үзэгдэхээ больчихдог нь аймаар. -Бусдыг уучлах надад хэцүү байдаггүй. Уур уцаар гэдэг зүрхнийх байдаггүй. Тэр яг л уур манан шиг дорхиноо замхран алга болдог. -Зарим хүн угаасаа элдэв цохилтыг даах чадвар өндөртэй байдаг бол заримынх нь арьс ганцхан үгэнд хуйхлагдаад, бүр ховхроод уначихдаг. -Хүндэтгэж байсан хүн жижиг зан гаргахаар хүмүүс уучилж чаддаггүй билээ. -Ер нь нуух юмгүй хүнд нууц гэж байдаггүй шүү дээ. -Тайлбарлахад хэцүү зүйлсээс заримдаа худлаа хэлж байж мултрах нь зөв юм. -Дуулж байгаа ая дангаас нь хараад хүнийг дүгнэж болдог. Хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй, хэр мэдрэмтгий, хэр наргиан цэнгээнч, аль хэр ухаантай, бас хэр "чанга" хүн болохыг нь... -...дуунд дуртай хүмүүс ихэнхдээ сайн хүмүүс байдаг аа. Тонгоруугаар хэлбэл, сайн хүн дуунд дуртай байдаг. -"Хүүхдүүдийн хажууд буруу юм хийж болохгүй!" гэж л ээжид ямагт захьдаг байсан юм. -Хүн ямар үед л сайн явдаг вэ гэвэл өөрийнхөө хүчээр амьдарч чадаж буй тэр үедээ л юм -Ядуу үлдэнэ гэдэг заримдаа хамгийн сайн хамгаалалт болдог юм шүү дээ, миний охин! ... солиод авчихна гэх юмгүй болсон тул өөрсдийн хүчинд найддаг, өөрсдийн хөдөлмөртөө л горь тавьдаг хүмүүс болог. -Сайн хүн ер нь их байдаг юм шүү. Хүмүүст итгэж чадвал бид тэдэнтэй зөрөхийн төдийд л буян хишгээс нь хүртэж чадна. -Зарим хүн эдийн буянтай төрдөг гэдэг. Харин би өөрийгөө "Хүний буянтай" гэж боддог. -Бусдын эд зүйлийг хайрлаж чадна гэдэг маш том хүмүүжил юм. -"Хэн нэгэн маань бурхан байдаг" гэдэг үгэнд хичнээн дуртай вэ! -Дээд сургуульд бүр огт сурахгүй байсан ч дээгүүр амьдарч болно гэдгийг "амьдрал сайн мэднэ" -Ээж уруул дээрээ, яг Синди Кроуфорд шиг нэг мэнгэтэй. Хөгшчүүл багад нь тэр мэнгийг хараад "амны хишигтэй охин!" гэж ерөөн билэгшээдэг байж л дээ. "Тэр амны хишиг гэдэг нь аав чинь л байсан юм!" гэж ээж нэг удаа хэлж билээ. -Уран зохиолын хүн ямар байх ёстой вэ? гэж шүлэг бичдэг нэг залуу надаас асууж билээ. -Уран зохиолын хүн үү? Юу л даа... Чулуун бөгстэй байх ёстой! -Юу гэсэн үг вэ, эгч ээ? -Чи арван цаг, арван өдөр, арван жил ширээнийхээ араас босолгүй, хов хоосон хана руу ширтээд, хаашаа ч гаралгүй, хаашаа ч харалгүй нам сууж чаддаг байх хэрэгтэй. -Уран зохиолд өөрийгөө бүрэн зориулж чадсан хүнд өөр юу ч хэрэггүй болох цаг ирдэг гэж би төсөөлдөг юм. -Чи мэдэх үү, хэрэв эмэгтэй хүн яруу найрагч болж чадах л юм бол эрчүүдээс ч илүү бичдэг.

Additional Information

Барааны код 01SH801-0297
Брэнд Үгүй
Модел Үгүй
Зээлээр авах боломжтой эсэх N/A
Баталгаат хугацаа /сараар/ 0
  1. Энэ бүтээгдэхүүний анхны сэтгэгдэл

Та өөрийн сэтгэгдлээ бичнэ үү

Та энэ бүтээгдэхүүнд үнэлгээ өгнө үү? *

  1 од 2 од 3 од 4 од 5 од
Чанар
Үнэ
Үр дүн

Санал болгох бараа

//